Пашинян: Азербайжан зөвшөөрвөл Карабахын асуудлаар буулт хийхэд бэлэн

Дэлхийн мэдээ

Азербайжаны тал зөвшөөрвөл бид буулт хийхэд бэлэн байна гэж Армяны Ерөнхий сайд Никол Пашинян France-Presse агентлагт аравдугаар сарын 6-нд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. 

“Сөргөлдөөнийг тогтворжуулахын тулд харилцан буулт хийх ёстой. Уулын Карабах, Амян үүнд бэлэн байна” гэж Ерөнхий сайд тэмдэглэжээ. 

Пашинян бас  шаардлагатай бол Орос улс Армянтай цэргийн салбарт хамтран ажиллах үүүргээ биелүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 

Нөхцөл байдал үнэхээр шаардах юм бол Орос өөрийн үүргээ биелүүлнэ гэдэг би итгэдтэй байна гэж Армяны Ерөнхий сайд мэдэгджээ. 

Армяны засгийн газрын тэргүүн аравдугаар сарын 5-нд Уулын Карабахад очиж тус бүгд найрамдах улсын тэргүүн болон цэргийнхэнтэй зөвлөлдсөн юм.