АНУ-ын шоронгийн хоригдлуудад “Baby Shark”дууг олон дахин сонсгож, залхаан цээрлүүлж байжээ

Дэлхийн мэдээ

Оклахома мужийн хуучин шоронгийн ажилчид болон тэдний ахлагч мөрдөн байцаагчид хоригдлуудыг гавлан зогсоогоод хүүхдүүдийн сонсох дуртай “Baby Shark” дууг олон дахин сонсохыг албадаж байсныг даваа гаригт илрүүлжээ.

Үүний дараа “нэг дууг олон цагийн турш хэтэрхий чангаар сонсгож, гавлан зогсоож байсан нь маш хэрцгий залхаан цээрлүүлэлт” хэмээн прокурорууд мэдэгдсэн байна. Энэ хэргийг Даваа гарагт Оклахома мужийн шоронгийн ажилтан Грегори Корнелл Батлер Женр 21 настай Кристиан Чарльз Майлз нар болон тэдний удирдагч, 50 настай Кристофер Рэймонд Хендершотт нарт ногдуулан, залхаан цээрлүүлж байжээ.

“Baby Shark” дууг хоёр жилийн өмнө “Pinkfong” компани гаргасны дараа дэлхий даяар хүүхдүүдийн сонсох дуртай дуу болж, асар их нэр хүндтэй болсон билээ.

Эх сурвалж: CGTN