Италид суух Хойд Солонгосын Элчин сайдын орлогч Сөүлд урважээ

Дэлхийн мэдээ

Италийн Ром хотод суух Хойд Солонгосын Элчин сайдын орлогч Жо Сон Гил 2018 оны сүүлээр сураггүй болсон. Тэрбээр Өмнөд Солонгост өнгөрсөн 2019 оны долдугаар сард орогнол хүсч ирсэн ба Засгийн газрын хамгаалалтад байгаа хэмээн Сөүлийн улстөрч мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын сөрөг хүчний гол нам болох Ардын хүч намын улстөрч Ха Тэ Гюн энэ тухай фэйсбүүк хуудастаа бичжээ. Өөр олон эх сурвалжийн баталснаар Жо Сон Гил нь эхнэрийнхээ хамт гуравдагч орноор дамжин Өмнөд Солонгост ирсэн байна. Харин Өмнөд Солонгосын тагнуулын газраас "Үүнийг батлах боломжгүй" гэсэн хариулт өгсөн аж.