COVID-19-өөр зургаан сарын дараа дахин халдварлах магадлалтай

Дэлхийн мэдээ

Оросын микробиологийн “Вектор” лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан вирус судлаач эрдэмтэн Александр Чепурнов Ura.ru сайтын сэтгүүлчтэй ярилцах үеэрээ коронавирусийн халдвар аваад эдгэхэд үүссэн дархлаа зургаан сардаа хамгаална, үүний дараа дахин халдвар авах магадлалтай хэмээн хэлсэн байна. Түүний хэлснээр COVID-19 халдвар аваад эмчлүүлэн эдгэж, эсрэг биет үүссэн өвчтөний бие дээр эсрэг биет гурав дөрвөн сарын дараагаас аажмаар буурч зургаан сарын дараа гэхэд организм нь коронавирусийн эсрэг хариу үйлдэл үзүүлж чадахгүй ажээ.

"Хавар коронавирусийн халдвар өндөр байх үед өвдөөд эдгэсэн хүмүүс намар эргээд халдвар авах аюултай байгааг анхаарах хэрэгтэй” хэмээн Александр Чепурнов хэллээ. Олон хүн халдвар авч сүргийн дархлаа үүснэ гэсэн онолыг тэрбээр мөн үгүйсгэсэн байна.

ОХУ-ын хувьд 1,2 сая хүн коронавирусийн халдвар авч, 979 мянга нь эдгэсэн бөгөөд 21358 хүн нас барсан статистиктай байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ