Оросын цаатнууд Мөстлөгийн үеийн баавгайн үлдэгдэл олжээ

Дэлхийн мэдээ

Оросын Арктикийн бүс нутагт цаа буга хариулан амьдардаг цаатууд Мөстлөгийн үед хамаарах баавгайн биений үлдэгдлийг олжээ. Судлаачид уг олдвор нь одоогоос 39 мянган жилийн өмнө амьдарч байсан агуйн баавгайн төрөл зүйл гэж үзсэн байна. Уг агуйн баавгайн (Ursus spelaeus) хамгийн ойрын төрөл зүйл  Евразид 15,000 жилийн амьдарч байжээ.

Якутскийн их сургуулийн судлаач Лена Григориевагийн онцолсноор анх удаа агуйн баавгайн үлдвэр зөөлөн эдийн хамт олдож байгаа нь энэ аж. Мөнх цэвдэгт хадгалагдаж байсан тул агуйн баавгайн хоншоор, шүд зэрэг нь бүтнээрээ хадгалагдаж үлдсэн нь маш ховор тохиолдол болж байна.

Якутскийн их сургуулийн судлаач Лена Григориевагийн онцолсноор анх удаа агуйн баавгайн үлдвэр зөөлөн эдийн хамт олдож байна гэжээ. Амьтны дотор эрхтэнүүд төдийгүй хоншоор нь хүртэл бүтэн байгаа нь дэлхий даяар чухал үнэтэй олдворт тооцогдож байна.

Дээрх олдвор Ляховскийн арлууд, Лаптевын тэнгис, Зүүн Сибирийн тэнгисийн дунд байрладаг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт дэлхийн дулаарлын улмаас мөнх цэвдэг хайлж балар эртний ан амьтдын үлдэгдэл ихээр одох болсон юм.

Эх сурвалж: GUARDIAN