Тайваньд согтуугаар жолоо барьсан монгол оюутан нүцгэлж гүйжээ

Дэлхийн мэдээ

Тайванийн Тайчунь хотод энэ сарын 4-нд үүрийн 04:00 цагт цагдаа нар мопед унаж явсан монгол хосыг зогсоожээ. Учир нь сундлуулж явсан найз охин нь дуулганыхаа бэхэлгээг ном журмаар нь зүүгээгүй байсан аж. Тэгтэл жолоо барьж явсан эрэгтэйгээс нь архи үнэртсэн тул цагдаа нар түүнийг үлээлгэхээр болжээ.

Гэтэл тэр залуу гэнэт цамцаа тайлан найз охиноо орхиод зугтаасан байна. Найз охин нь уйлаад үлдсэн бөгөөд хоёр цагдаа түүнийг унадаг дугуйгаар 500 метр газар хөөсний эцэст арайхийн барьж, гавлаад, анх зогсоосон газартаа авчирчээ. Монгол залуу үлээхээс татгалзсаар байсан тул цагдаагийн хэсэг дээр аваачиж хүчээр үлээлгэн, хуулийн дагуу арга хэмжээ авахаар болсон байна. Баригдсан хос хоёр уйлан багшийгаа дуудаж өгөхийг гуйсан аж.

Монголоос очсон солилцооны оюутнууд болох 27 настай эрэгтэй, эмэгтэй хоёр жолооны үнэмлэх авч амжаагүй бөгөөд хичээл эхлэхээс өмнө ангийнхантайгаа оройн хоол идэж, архи уугаад гэртээ харихаар явж байжээ.