Зараануудад зам тавьж өгнө

Дэлхийн мэдээ

Оросын Краснодар мужийн зарим зам дээр онцгой нэгэн замын тэмдэг нэмэгдсэн байна. Энэ нь зараануудад жолооч нар зам тавьж өгөхийг сануулсан "Уступи дорогу ежикам" гэсэн тэмдэг юм.

Краснодар мужийн зарим газарт зараа олонтой бөгөөд ийм газруудад уг тэмдгийг суурилуулжээ. "Хуторок" нэртэй иргэдийн үүсгэн байгуулсан ТББ-ын санаачилгаар эдгээр тэмдэглээг тавьж байгаа юм. Жолооч нар зам тавьж өгдөггүйгээс зараанууд машинд дайруулж үхсээр байгаа төдийгүй “Зараануудын торгоны зам” гэж ёжлох болжээ.

Зөвхөн зараа төдийгүй бусад амьтад ч машинд дайруулан үхэх болсон нь нутгийн иргэдийг ийм санаачилга гаргахад хүргэсэн байна.