Коронавирус ижил хүйстнүүдэд ирж буй гэсгээл гэсэн номлогч өөрөө халдвар авчээ

Дэлхийн мэдээ

Украины сүмийн тэргүүн, “Коронавирус бол ижил хүйстэнтэйгээ гэрлэсэн хүмүүст бурхны илгээж буй гэсгээл” хэмээн номлож байсан номлогч халдвар авчээ.

Патриарх Филрет Украины Киев дэх хамгийн алдартай Ортодокс сүмийг удирддаг бөгөөд өдгөө эмчилгээ хийлгэж, ажлаа түр орхижээ. Энэ талаар мэдээллийг анх сүмийн фэйсбүүк хуудас есдүгээр сарын 4-нд мэдэгдсэн байна.

Мөн энэ долоо хоногт сүмийн төлөөлөгчид “Патриарх Филарет өөрийнх нь эрүүл мэндийн төлөө залбирч буй сүсэгтэн олондоо талархаж байгаа. Өнөөдрийн байдлаар түүний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмчилгээ үргэлжилж байна. Тиймээс бид та бүхнийг үргэлжлүүлэн түүний төлөө залбирсаар байхыг хүсч байна. Тэгж чадвал агуу хүчит, энэрэнгүй бурхан түүний өвчнийг анагааж чадах юм” хэмээн ярьжээ.

Өдгөө 91 настай тэрбээр гуравдугаар сард Украины телевизээр “Коронавирус бол эрчүүдэд, хүн төрөлхтний нүглээс болж, ялангуяа ижил хүйстэнтэйгээ гэрлэснээс болж ирж буй бурхны гэсгээл” хэмээн ярьж олны анхаарлыг татаж байсан билээ. Улмаар Украины ЛБГТИК+ нийгэмлэг сүмийг шүүхэд өгснөөр хожим сүмийн зүгээс албан ёсоор уучлал хүсчээ.

Эх сурвалж: CNN