М.ДАВАА
Биотехнологи болон энэ чиглэлийн сургалт,элсэлт ямар байдаг талаар МУИС–ийн Шинжлэх Ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар сургуулийн Биологийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Оюундэлгэртэй ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулна уу?
Судлаачийн хүсэл мөрөөдлийн нэг хэсэг бол Монголынхоо нэг ч гэсэн бүтээгдэхүүнийг олон улсын тавцанд гаргах, таниулах юм. Монгол айрагны судалгааг 1965 оноос МУИС-ийн Биохимийн тэнхимд профессор Р.Балдорж багш эхлүүлж, профессор Б.Очирхуяг, Б.Батжаргал багш нар маань үргэлжлүүлэн судалж байна. Монгол айраг нь гүүний саамыг байгалийн зэрлэг омгуудаар хөрөнгөлөн хийгддэг, сүүн хүчлийн бактери, дрожжийн давхар исэлдэлтийн дүнд бий болдог олон төрлийн био нэгдлийг агуулдаг тэжээллэгээс гадна, эмчилгээний өндөр чанартай өвөрмөц ундаа юм. Судлаачийн хүсэл мөрөөдлийн нэг хэсэг бол Монголынхоо нэг ч гэсэн бүтээгдэхүүнийг олон улсын тавцанд гаргах, таниулах юм. Монгол айрагны судалгааг 1965 оноос МУИС-ийн Биохимийн тэнхимд профессор Р.Балдорж багш эхлүүлж, профессор Б.Очирхуяг, Б.Батжаргал багш нар маань үргэлжлүүлэн судалж байна. Монгол айраг нь гүүний саамыг байгалийн зэрлэг омгуудаар хөрөнгөлөн хийгддэг, сүүн хүчлийн бактери, дрожжийн давхар исэлдэлтийн дүнд бий болдоголон төрлийн био нэгдлийг агуулдаг тэжээллэгээс гадна, эмчилгээний өндөр чанартай өвөрмөц ундаа юм.
-Монгол Улсын хувьд биотехнологийн хөгжил ямар түвшинд байна?
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тэр дундаа хамгийн ойрын Япон, Хятад, Солонгос зэрэг азийн орнуудтай харьцуулахад манай улс үйлдвэрлэлийн болон практикийн түвшинд харьцангуй сул. Энэ нь хөрөнгө оруулалт, хүний нөөц гэх мэт олон хүчин зүйлээс хамааралтай юм л даа. Гэхдээ сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны салбарын судлаачид өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлээр ахисан түвшинд судалгаа хийн мэргэшиж байна. Өндөр хөгжилтэй орнуудад мэргэшсэн залуучууд эх орондоо эргэн ирж өөрсдийнхөө сурсан зүйлсийг улс орондоо төлөвшүүлэхээр хичээж байгааг харах сайхан байдаг.
-Хэзээнээс биотехнологийн мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн бэ?
-МУИС-д 1965 оноос Биохимич мэргэжилтнийг, 1992 оноос Биотехнологич мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн бөгөөд 2005 оноос Биотехнологийн чиглэлээр бие даасан элсэлт авч 1-р дамжаанаас нь бэлтгэж ирсэн. Түүнээс хойш 2014 онд хөтөлбөрийн шинэчлэл хийж либерал арт тогтолцоо руу шилжин, 2018 онд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн. Энэ жил бид Биотехнологийн хөтөлбөрөө хоёр дахь удаагаа магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна. Биохими, Биотехнологийн хөтөлбөрийн хамт олон биотехнологийн хөтөлбөрийг тасралтгүй сайжруулж ирсэн ба манай сургуулийг төгссөн биотехнологич мэргэжилтнүүд дэлхийн аль ч улсад очоод ахисан түвшинд суралцахад хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна үйлдвэрлэлийн болон компаниудад МУИС-ийн диплом хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний боловсролыг олгохын тулд дэлхийн өндөр хөгжилтэй улсын сургуулиудын (State University) хөтөлбөрүүдтэй харьцуулан шинэчилсээр ирсэн. Гэхдээ Биотехнологи хөтөлбөр нь байгалийн ухааны математик, физик, хими, биологийн өндөр мэдлэг, лабораторийн нарийн ур чадваруудыг шаарддаг тул сургалтын суурь бааз, хөрөнгө оруулалт ихээр шаарддагаараа онцлогтой.
-Энэ чиглэлээр суралцагсад, элсэгчдийн хувьд салбарын яамнаас баталсан тоо нь бүрддэг юм болов уу?
-Монгол Улсын Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 183-р тогтоолоор “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох журам”-ын “Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-д “Өндөр технологи” тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Биотехнологи” хөтөлбөр багтсан байдаг. МУИС-ийн Биотехнологийн хөтөлбөр жил бүр тогтоогдсон квотоо 100 хувь дүүргэдэг эрэлттэй хөтөлбөр байгаа. Энэ жил гэхэд 35 оюутан элсүүлэх квот ирсэн, элсэлт ч дүүрсэн. Хуваарь дууссан ч суралцах хүсэлтэй элсэгчид байсаар байдаг. Сүүлийн жилүүдэд МУИС-ийн бусад салбар сургуулиудаас Биотехнологи хөтөлбөрт давхар суралцах, хос дипломтой төгсөх хүсэлтэй оюутнууд нэмэгдэж байгаа. Манай хөтөлбөрийн хамт олон Монгол, Европ, Азийн өндөр хөгжилтэй орнуудад докторын зэрэг хамгаалсан чадварлаг багш нар байдаг. Нөгөө талаараа бид зөвхөн онолын хичээлээс гадна практикийн маш олон дадлага хичээлүүдийг ордог. Биотехнологич болохын тулд оюутнууд хоёрдугаар курсээсээ л багш нарынхаа төсөл хөтөлбөрт оролцож, судалгааны ажил эхлүүлдэг төдийгүй дадлага лабораторийн шаталсан хичээлүүдээр лабораторийн ур чадвар, судалгааны арга барилд суралцдаг.
-Нэгэнт эрэлттэй мэргэжил тул элсэлтийн квотыг нэмэх боломж байдаг уу?
-Дээр дурдсанчлан Биотехнологич мэргэжилтнийг бэлтгэхэд нэлээдгүй хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг бөгөөд сургалтын хөтөлбөрийн дагуу лабораторийн хичээлүүдийг ороход суурь зардал,лабораторийн тоног төхөөрөмж, багш нарын хүрэлцээ зэрэгт ЗГ-аас бодлогын түвшинд анхаарч, хөрөнгө оруулалт хийвэл квотын тоогоо нэмээд, суралцах сонирхолтой хүүхдүүдийг нэмж элсүүлэх боломжтой. Гэхдээ яамнаас квотыг тогтоож өгдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
-Тэгвэл төгсөгчид чинь хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байраар хэр хангагддаг вэ?
-Манай төгсөгчид ажлын байраар бүрэн хангагддаг бөгөөд олон салбарт хөрвөн ажиллах чадвартай төгсдөг. ШУА-ийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан, улсын болон хувийн хэвшлийн чанарын хяналтын, гаалийн лабораториудад шинжээч, хүнсний болон эмийн үйлдвэрүүдэд технологич, их дээд сургууль, ЕБС-ийн сургуулиудад багш гэх мэт өргөн хүрээнд ажилладаг. Сүүлийн жилүүдэд өөрсдөө стартап компани байгуулах зэргээр ажиллаж байна. Мөн төгсөгчдийн нэлээдгүй хувь нь төгсөөд гадаадад тэтгэлгээр ахисан түвшинд суралцахаар явж байна.
-Лабораторийн тоног төхөөрөмж, хүрэлцээ хангамж, суурь зардлын тал дээр төрөөс ямар нэгэн туслалцаа дэмжлэг ч юм уу эсвэл танай сургуулийн хувьд төлөвлөсөн зүйл байна уу?
-Орчин үеийн судалгаа руу шилжье гэвэл зөвхөн лаборатори байгаад хангалтгүй л дээ. Түүн дээр нэмээд нарийн бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчин, тасралтгүй санхүүжилт хэрэгтэй байдаг. Нэг удаагийн туршилт тавихад тасралтгүй явагдах ёстой. Энэ үүднээсээ тогтмол санхүүжилттэй нөхцөлд улам илүү нарийсаад явах боломжтой. Ядахдаа л төлөвлөгөөгүй тог тасалдаггүй байх шаардлага их тулгардаг. Нөгөө талдаа салбарын орчин үеийн чиглэлүүдээр гадаадад сураад ирсэн боловсон хүчин, хүний нөөц нь байна. Өнөөдрийг хүртэл багш нар өөрсдөө олон улсын болон дотоодын санхүүжилттэй төсөл хөтөлбөр босгож, өөр өөрсдийн лабораториудаа санхүүжүүлж ирсэн. Сүүлд “1000 инженер” төслийн хүрээнд МУИС-ийн ректор Бадарч багшийн санаачилгаар байгалийн ухааны суурь салбарууд дээр “зайлшгүй дэмжлэг хэрэгтэй” гэдэг байдлаар тодорхой санхүүжилт бүхий багаж тоног төхөөрөмжийн захиалга хийгдсэн, процесс үргэлжилж байгаа. Энэ мэтчилэн бага багаар лабораторийн суурь тоног төхөөрөмжийн ахиц, тасралтгүй санхүүжилттэй байвал манай улсын судалгаанууд нэмэгдэх, олон улсын түвшинд хийгдэх боломж байгаа. Ер нь хаана биотехнологийн судалгаа, үйлдвэрлэл сайн хөгжсөн байна гэхээр судалгаанд тасралтгүй хөрөнгө оруулалт хийдэг өндөр хөгжилтэй орнуудад л байгаа юм. Хамгийн энгийн ойрын жишээ бол Ковид-19 өвчний вакцин технологи юм. Нийгэмд цоо шинэ вакцин гэсэн ойлголт байсан ч вакцины анхны судалгаанууд 1990 оноос эхэлсэн байдаг, хөгжүүлж явсаар 2020 онд хүнд тарих хэмжээнд очиж байгаа юм. Ялангуяа био анагаах, биотехнологийн салбарын судалгаа, хөгжүүлэлтүүд тасралтгүй явж байж л үр дүн гардаг гэсэн үг. Ковидоос хойш хүмүүс pcr шинжилгээ, түргэн оношлуур, вакцины төрлүүд, эмийн бэлдмэл гэх мэт биотехнологийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний тухай харьцангуй ойлголттой болж ирсэн бөгөөд энэ бүхэн л биотехнологийн ШУ-ы хөгжлийн нийгэмд гарч байгаа сайн үр нөлөө, бүтээмжийн нэг хэсэг юм. Тасралтгүй судалгаа явуулж байж энэ салбар илүү өндөр бүтээмж гаргах боломжтой болдог. Үүгээрээ суурь судалгааг онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг харуулаад байгаа юм.
-Биотехнологи гэдгийг манай уншигчдад маш энгийнээр тайлбарлавал?
-Хамгийн энгийнээр Биотехнологи гэдэг нь амьд организмд явагддаг биохимийн урвалуудыг үйлдвэрлэлийн нөхцөлд явуулан биобүтээгдэхүүн гарган авах технологи юм. Өөрөөр хэлбэл амьтан, ургамал, шавж, микробын эсүүд, энзимийг ашиглан биобүтээгдэхүүн гарган авах технологи гэж хэлж болно. Биотехнологи нь математик, физик, хими, биологиос гадна инженер, технологийн салбаруудыг нэгтгэсэн олон шинжлэх ухааны уулзар дээр оршдог салбар дундын шинжлэх ухаан бөгөөд ямар салбарын асуудлыг шийдэж байгаагаас хамааран хүнсний, анагаахын, хөдөө аж ахуйн, далайн, хүрээлэн буй орчны гэх мэтээр салбарлан хөгжсөн байдаг. Биотехнологийн үйлдвэрлэлийн хамгийн том давуу тал бол нэг үйлдвэрлэлийн хаягдал нь нөгөө үйлдвэрийн түүхий эд болдогт оршино. Химийн үйлдвэрүүдтэй харьцуулахад хорт хаягдалгүй, энерги бага зарцуулдаг байгальд ээлтэй технологи юм. Мөн гарган авсан биобүтээгдэхүүн нь ч организмд бараг хор нөлөөгүй гэж хэлж болно. Жишээлбэл, хүнс нөөшлөгчөөр химийн аргаар нийлэгжүүлсэн нэмэлтүүдийг ихээр хэрэглэвэл хүний биеийн бодисын солилцоонд сөргөөр нөлөөлөх боломжтой. Харин биотехнологийн аргаар гарган авсан хүнс нөөшлөгч бусад бактерийн өсөлтийг дарангуйлдаг уураг байдаг учраас хүний биед ороод амархан задарна гэсэн үг.
-Хүнд үйлдвэрлэл ихсэж байгаа энэ үед биотехнологийг ашиглах тал дээр та юу хэлэх вэ?
-Манай улс шиг хөгжиж буй орны хувьд хэтэрхий хими суурьтай хүнд үйлдвэрүүд ороод ирвэл нөгөө талаараа хууль хяналтын зохицуулалт сул байгаа яг энэ үед бид хэдэн жилийн дараа эсрэгээрээ хохирогч болох эрсдэл өндөр байгаа. Учир нь, хүнд үйлдвэрүүд маш их хэмжээний энергийг зарцуулж, хортой хаягдал ихээр ялгаруулдаг. Харин малын гаралтай органик хаягдал ихтэй манай орны хувьд биотехнологийн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх бүрэн боломжтой төдийгүй, байгаль экологийн асуудлуудаа ч шийдэх боломжтой гэж хэлж болно. Энгийн жишээ хэлэхэд сүүлийн жилүүдэд манайд Рафсыг ихээр тариалж байгаа харагддаг. Энэ тосны ургамал нь метр орчим өндөр ургадаг бөгөөд ургамлаас зөвхөн үрийг нь л авч бусад навч, иш нь тэр чигээрээ хаягдал болдог. Тэгвэл энэ хаягдал хэсэг нь биологийн молекулын хувьд нүүрс усны эх үүсвэр бөгөөд түүнийг задалдаг бактериудыг ашиглан биотехнологийн үйлдвэрлэлээр өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Ийм учраас эргээд хаягдалгүй технологи болж хувираад байгаа юм.
-Биотехнологийн үйлдвэрлэлийн тухай мөн ААН-үүд та бүхнээс зөвлөгөө авах хүсэлт ирүүлдэг үү?
-Түрүүн хэлсэнчлэн манайд биотехнологийн үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой бөгөөд ядахдаа малын гаралтай хаягдлыг боловсруулах, малын тэжээлийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох шаардлага эн тэргүүнд тавигдаад байна. ААН-үүдтэй хамтрах тухайд өнгөрсөн жил манай МУИС-ийн ахисан түвшний сургуулиас зохион байгуулсан их сургуулийн судлаачид, ААН-үүдийн түншлэлийн уулзалтыг зохион байгуулж, нэлээд үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа. Үүнээс гарсан нэг сайн үр дагавар нь ТЭСО групп манай МУИС-ийн биотехнологийн хөтөлбөртэй хамтарсан төслийг энэ оны дундаас хэрэгжүүлээд одоо дуусах шатандаа явж байна. Тэр нь, тус групп манайд захиалга өгч, өөрийн тодорхой нэрийн бүтээгдэхүүн дээр, тодорхой түвшинд судалгаа хийлгэсэн. Бид захиалагчаас ирсэн хүсэлтийн дагуу шинжилгээнүүдийг нь хийж өгч байна. ААН-үүд маань ч зах зээл дээр удаан бат бэх оршин тогтнохын тулд бүтээгдэхүүнээ хөгжүүлэх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч, мэргэшсэн хамт олонтой хамтран ажиллах хүсэлтэй байдгийг бас харж байна. Хэрвээ ААН хүсэлт тавивал бид ямар ч компанитай хамтарч ажиллах бүрэн боломжтой. МУИС болон ахисан түвшний сургуулийн бодлого ч энэ тал руу чиглэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
4 Сэтгэгдэл
Группа объявлений Смоленска в телеграме. Постинг частных объявлений бесплатно! Рекламные и коммерческие объявления- по правилам группы. #Смоленск #ОбъявленияСмоленск #БесплатныеОбъявления #объявление #доскаобъявлений #барахолка #телеграм #телеграмм #telegram Подпишись, чтобы быть в курсе!!! Смоленская область объявления Группы других городов России доступны по ссылке... Россия
Pretty great post. I just stumbled upon your weblog and wished to say that I've truly loved browsing your weblog posts. In any case I will be subscribing for your rss feed andd I am hoping yoou wrtite again soon! https://www.waste-ndc.pro/community/profile/tressa79906983/
Hello! Quick question that's entirely off topic. Do you know how to make your site mobile friendly? My site looks weird when browsing from my apple iphone.I'm trying to find a template oor plugin that might be able too correct this issue. If you have any suggestions, please share. With thanks! https://evolution.ORG.Ua/
Great article! That is the kind of information that should be shared acfross thee web. Disgrace on the seek engines for no longer positioning this publish higher! Come on over and taqlk over with my site . Thanks =) https://Evolution.org.ua/