АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД 2-80 НАСНЫ 25 ИРГЭН УГААРТЖЭЭ

Эрэн сурвалжлах

   Гадаа хүйтэрч галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд 2-80 насны 25 иргэн угаартсан бөгөөд 12 нь бага насны хүүхэд байжээ.

Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй байдаг. Иймд зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа тогтмол хөөлж, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.