Хятадаас, Европыг чиглэсэн галт тэрэг дэлхийн эдийн засагт ШИНЭ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ БОЛЖ БАЙНА

Дэлхийн мэдээ

   Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг бол “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтын гол төсөл ба төлөөлөхүйц брэнд болж, олон жилийн эрэл хайгуулын хөгжилд чанарын өндөр төвшний хөгжлийн замд орж, таатай, хурдан шуурхай, аюулгүй тогтвортой, ногоон эдийн засгийн шинэ хэлбэрийн олон улсын тээврийг зохион байгуулах арга хэлбэр болов. Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг өргөн газар оронг хамарч, тээврийн хүчин чадал өндөр,тээврлэлтийн өртөг нь агаартай харьцуулахад бага, тээвэрлэх хугацаа нь далайтай харьцуулахад богино, илт давуу талтай юм. 10 жилийн турш Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг давхардсан тоогоор нийт 77 мянган удаа тээвэр хийж, Европийн 25 орны 217 хотод хүрч, Ази, Европийн эх газрын харилцан холбогдогдож, харилцан нэвтрэлцэх төвшинг дээшлүүлэв.

Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг нь Ази, Европийн эх газрын хамтран ажиллаж хамтдаа хожиход түлхэц өгөв.Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг нь хөгжилд ашиг тусаа өгч, Европийн сайн чанарын бүтээгдхүүнүүд Хятадын барааны лангуун дээр улам түргэн шуурхай ярайж, Германы Дуйсбург, Голландын Тилбург, Польшийн Малашевич зэрэг Хятад, Европийн чиглэлийн галт тэргийн чухал дамжин өнгөрөх цэг, барааны төв нь хөгжлийн шинэ боломжийг угтаж байна. 10 жилийн турш, Хятад, Европийн чиглэлийн галт тэрэгний ачаа тээвэрлэлтийн хэмжээ 7.3 сая 10 мянган чингэлэгт TEU хүрч, нийт 340 тэрбум долларын барааг тээвэрлэж, олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг үр дүнтэй ахиулж, зам дагуух улс, бүсийн эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралыг сайжруулахад тус нэмэр болов. Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг хил дамнасан цахим худалдааны тавцан, логистикийн тавцан зэрэгтэй уялдан хөгжиж, шинэ үйлдвэрлэлийн бүлгийг бойжуулж, зам дагуух эх газрын хотын гадагш нээлттэй байдалд тус нэмэр болж байна. Голландын олон улсын Азийн судалгааны хүрээлэнгийн эдийн засгийн түүхийн мэргэжилтэн Ричард Грейс заахдаа, Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг нь Европ, Азийн эх газрыг хөндлөн дамнасан логистикийн гол шугам төдийгүй эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгүүр болж, эдийн засгийн түгээн, нийлүүлэх хүчтэй чадвартай юм. Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг нь хуурай замын тээврийн шинэ гарцыг бий болгож, олон улсын үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хүчтэй баталгаажуулсан. Ойрын жилүүдэд, Хятад, Европийн чиглэлийн галт тэргийн хил дамнасан тээвэрлэлтийн хэрэгцээ ихэд өрнөж, гаралтын тоо ихээр нэмэгдсэн юм. Ковидын үед, далайн тээвэр, агаарын тээвэр харилцан адилгүй саад тотгортой нөхцөл байдалтай байхад, Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг таатай бус үед гаралтын тоо нь ихэд нэмэгдэж, аюулгүй, тогтвортой байж, тасралтгүй “хурдаа нэмэн” давхиж, улс орнуудын цар тахалтай хамтран тэмцэх амин гарц нь болж байв.

Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг нь зах зээлийн уялдаа,төлөвлөлтийн уялдаа ба төслийн уялдааг байнга сайжруулж, харилцан нэвтрэх, харилцан холбогдох төвшинг улам дээшлүүллээ. Энэ удаагийн Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг олон улсын хамтын ажиллагааны форумаар 48 хамтын ажиллагаанд амжилт олж, үүнд Хятад, Европийн чиглэлийн галт тэргийн порталь сайтанд Хятад, Европийн чиглэлийн галт тэрэгний хөдлөх цагийн хуваарийг нийтэлж, Хятад, Европийн чиглэлийн галт тэргийн олон хэлбэрт нэгдсэн тээврийн цахим тээврийн бичгийг нэвтрүүлэх зэргээр Хятад, Европийн чиглэлийн галт тэрэгний чанарын өндөр төвшний хөгжлийг ахиулж, бүгдэд Хятад, Европийн чиглэлийн галт тэргийн авчирсан хөгжлийн боломжийг улам сайн хамтдаа хүртээж байна. Одоогоор дэлхийн зуун жилд байгаагүй онцгой байдал түргэн хувьсаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хөдөлгөгч хүч хүрэлцээгүй, тогтвортой бус, тодорхой бус хүчин зүйлс нэмэгдэж байна. Хятад, Европийн чиглэлийн галт тэргийн гаралтын тоо ийм таагүй нөхцөлд ихээр өсч, Хятад, Европийг хооронд нь холбож, зам дагуух орнуудын худалдааны “тогтворжуулагч төхөөрөмж”, “хурдасгуур”болж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд түлхэц үзүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулжээ. Германы олон улсын төмөр замын ачаа тээвэр, худалдааны нийгэмлэгийн тэргүүн Олав Көлүгийн харснаар, Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг нь зам дагуух улс орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулах, зам тээврийн сүлжээг төгөлдөржүүлэхэд чухал ач холбогдолтой ба Европ, Азийн худалдааны харилцааг улам гүнзгийрүүлэх төдийгүй, эдийн засгийн глобальчлалын явцад ч улам түлхэц өгнө. Хятад, Европийн чиглэлийн галт тэргийн түргэн шуурхай, өндөр үр ашигтай байж, зам дагуух аж ахуйн нэгжүүдэд бизнесийн боломжийг авчирч, боомтын эдийн засаг, зангилаа эдийн засгийн цэцэглэлт хөгжлийг урагшлуулж, улс орнуудынн ард түмний амьдралыг хөнгөлсөн “Аз жаргалын зам”, дэлхийд аз жаргалыг авчрах “Хөгжил цэцэглэлт”-ийн зам болов.

Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг бол “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтын тогтвортой, алсын хараатай, тод томруун практик ажиллагаа юм. 10 жилийн турш, 150 гаруй улс орон болон 30 гаруй олон улсын байгууллага “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтын их гэр бүлд нэгдэв. “Бүс ба зам”-ыг чанарын өндөр төвшинд хамтран бүтээн байгуулах нь улс орны хамтран ажиллаж, хамтдаа хожих, хамтдаа хөгжихөд түлхэц өгч, дэлхий нийтийн хөгжилд чухал хөдөлгөгч хүчийг сэлбэлээ. Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг бол Хятад улс “Бүс ба зам”-ыг хамтран бүтээлцэх улс орнуудтай болон бүс нутгийн харилцан холбогдож, харилцан хөнгөлөлттэй байх чухал ачаалагч болж, харилцан адилгүй улс орнуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн сайжруулж, эдийн засгийн хөгжлийг урагшлуулж, “Бүс ба зам”-ын сайхан ирээдүйг бий болгоход тус нэмэр болж байна. Хятад улс бүх талуудтай хамтдаа байж, энх тайванч хамтын ажиллагаа, нээлттэй багтаамжтай, харилцан суралцаж, харилцан туршлага солилцох, харилцан ашигтай хамтдаа хожих Торгоны замын үзэл санааг баримталж, харилцан зөвлөлдөж, харилцан бүтээн байгуулж, харилцан хуваалцах зарчмыг баримталж, Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг илүү чанарын өндөр төвшин, илүү үр ашигтай, илүү аюулгүй чиглэл рүү хөгжихөд түлхэц өгч, дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулах, улс орнуудын ард түмний аз жаргалыг нэмэгдүүлэх, хүн төрөлхтний хамтын нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад улам илүү шинэ хувь нэмрийг оруулна.

Өвөр Монголын Хөх хот дах Шаляны логистикийн хүрээлэнд их ажил өрнөж буй байдал. Шиа Лян/ Ардын өдрийн сонины зураг

Жиансү мужийн Лиэн Юн боомт хот дахь Хятад, Казакстаны хамтарсан Лиэн Юн боомт логистикийн хамтын ажиллагааны баазын байдал. Ван Жиэнмин/Ардын өдрийн сонины зураг

Өвөр Монголын Эрээн хотын төмөр замын боомт дээр Хятад, Европийн чиглэлийн галт тэрэг дүүрэн ачаатай хөдлөхөд бэлэн боллоо. Эрээн хот бол Хятад, Монголын хамгийн том хуурай замын боомт билээ. Шиа Лян/ Ардын өдрийн сонины зураг