Бүх улс оронд аз жаргал авчрах, дэлхийд ашигтай “АЗ ЖАРГАЛЫН ЗАМ”

Дэлхийн мэдээ

     Ардын өдрийн сонин ХӨ ЕН Хятад улс энэ жилийн 10 сард Бээжинд “Бүс ба зам” гурав дах удаагийн олон улсын хамтын ажиллагааны өндөр дээд хэмжээний форумыг зохион байгуулна. Энэ нь “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлсний 10 жилийн ойн хамгийн чухал тэмдэглэлт арга хэмжээ төдийгүй талууд “Бүс ба зам”-ыг чанарын өндөр төвшинд бүтээн байгуулахыг хамтдаа хэлэлцэх чухал тавцан юм. “Бүс ба зам” гурав дах удаагийн олон улсын хамтын ажиллагааны өндөр дээд хэмжээний форумаар Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран туршлагаа дүгнэж, гүнзгий солилцож, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, “Бүс ба зам”- ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр төвшинд үргэлжлүүлэн урагш хөгжүүлэхийг удирдан, улс орнуудын харилцан ашигтай, хамтран хожих, ард түмэн нь харилцан мэдэлцэж, харилцан дотносож, соёл иргэншлийн харилцан суралцаж, харилцан солилцох торгоны замын үеийн шинэ хуудсыг бичилцэнэ. 2013 оны 9 ба 10 сард, Ши Жиньпин дарга Казакстан болон Индонези улс руу айлчлах үед Торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны далай дээрх торгоны замыг хамтран байгуулахыг дэвшүүлснээр, ийнхүү “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах санаачилгад олон улсын хамтын ажиллагааг эхлүүлсэн шинэ хуудсыг нээсэн билээ. 10 жилийн турш “Бүс ба зам” санаачилга нь аль хэдийн төлөвлөсөн “гол санааг зураглах”- аас авахуулаад нарийн нягт ”зураас”-ыг хүртэл гүйцэтгэж, хамгийн их талархлыг олсон олон улсын нийтийн бүтээгдхүүн болон хамгийн өргөн цар хүрээтэй олон улсын хамтын ажиллагааны тавцан болсон байна. 10 жилийн турш хамтран зөвшилцөж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хүртэх зарчмыг баримталж, “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулахад арвин их амжилтыг олжээ. Дэлхийн бөмбөрцгийн ¾ улс орнуудын оролцуулж, 3000 гаруй хамтын ажиллагааны төслийг бий болгож, хэдэн их наяд долларын хөрөнгө оруулалтыг татаж, зам дагуух улс орнуудад 420 мянган ажлын байрыг бий болгосон.....гэх мэт “Бүс ба зам”хамтын бүтээн байгуулалтын 10 жилийн амжилтын жагсаалт нь энэхүү бүх улс оронд аз жаргалыг авчрах, дэлхийд ашигтай “Аз жаргалын зам”гэдгийг бүрэн дүүрэн баталлаа. Хамтран ажиллах, хамтдаа хожихыг тулгын чулуугаа болгосон энэхүү “Аз жаргалын зам”-аар замнах тусам өргөжиж байна. 10 жилийн хугацаанд “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт ХятадЕвропийг чиглэсэн гал тэрэг,барууны хуурай, тэнгисийн шинэ гарц, Хятад, Лаосын төмөр зам, Пирайюсын боомт зэрэг билэг тэмдэг болсон төслүүд нь эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн хүчин чадал зэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний баялгийн хамтын ажиллагааны орон зайг өргөжүүлэхэд бат бөх суурийг тавьсан билээ. Түмэн айл өрхийг гэрэл цахилгаантай болгосон Шри Ланкийн Норочолайн цахилгаан станц, тухайн газрын эдийн засгийн өсөлтийг 2 нэгж гаруйгаар нэмэгдүүлсэн Кенийн Момбайгаас Найроби хүртэлх төмөр зам, 20 гаруй орны залуучуудад мэргэжил эзэмшихэд нь тусалсан “Лүбаны ажлын цех” .......гэх мэт бүгд л ”улсын брэнд тэмдэг”, “Ард түмний амьжиргааны төсөл”, “Хамтын ажиллагааны гэрэлт хөшөө” болж, хамтран бүтээн байгуулагч улс орны хөгжилд шинэ хөдөлгөгч хүчийг сэлбэлээ.

Европийн Тинк танк болох Бругелийн судалгааны хүрээлэн ойролцоогоор 150 орны томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн датаг сонгосны үндсэн дээр дэлхий нийт “Бүс ба зам”-д анхаарлаа хандуулсан байдал, сэтгэл зүйн хандлагын чиглэлийн талаар тооллого анализ хийсний үр дүнд гаргасан тайланд, дэлхийн ихэнх бүс нутаг “Бүс ба зам”санаачилгад нэлээд эерэг байр суурьнаас хандаж байна гэж үзжээ. Ногоон инновациар суурилсан энэхүү “Аз жаргалын зам” улам л сайхан болж байна. “Бүс ба зам” ногоон хөгжлийн олон улсын нийгэмлэгээс авахуулаад “Ногоон торгоны замын элч хөтөлбөр”, “Бүс ба зам” ногоон хөгжлийн түншлэлийн харилцааны санаачилга гээд ногоон өнгө нь “Бүс ба зам”-ыг чанарын өндөр төвшинд бүтээн байгуулах тодорхой өнгө болсон байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сорхайм үзэхдээ, “Бүс ба зам” санаачилга нь дэлхийн бөмбөрцгийн ногоон хөгжлийн хамгийн том хөдөлгөгч хүч болов. Шинэ шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэлийн хувьсгалын эрч хүч тасралтгүй нэмэгдсэнээр, ”Бүс ба зам”-ыг хамтран бүтээлцэх түншүүд мөн тоон эдийн засаг зэрэг шинэ тутам хөгжиж буй салбарт олон улсын хамтын ажиллагааг өрнүүлж, “Тоон торгоны зам” шинэ хэлбэрийн глобальчлалд түлхэц өгөх тоон гүүр болж, “Бүс ба зам”-ын дотоод агуулга нь байнга баяжиж байна. Тайландын шадар сайд асан Сураж Ша Тин Тай дуу алдан, “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт нь дэд бүтцээр харилцан холбогдох төдийгүй ард олны харилцан холбоотой байдал, соёл дамнасан солилцоо болон тоон эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулж, нээлттэй дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулахад тус нэмрээ өгч, дэлхий нийтийн цэцэглэлт хөгжлийг урагшлуулсан билээ. “Бүс ба зам”бүтээн байгуулалтанд хэрхэн чанарын өндөр төвшинд түлхэц үзүүлэх, дэлхий нийтийн хөгжлийн хамтын цогц нэгдэлд хэрхэн шинэ хөдөлгөгч хүчийг сэлбэх, талууд удахгүй болох “Бүс ба зам” гурав дах удаагийн олон улсын хамтын ажиллагааны өндөр дээд хэмжээний форумаас хариултаа олох хүлээлттэй байна. “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны өндөр дээд хэмжээний форум нь “Бүс ба зам”-ын хүрээн дэх хамгийн өндөр цар хүрээний олон улсын арга хэмжээ юм, талууд харилцан зөвлөлдөж, “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулж, хамтдаа хуваалцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүнгийн олон улсын хамтын ажиллагааны чухал тавцан юм. Хоёр удаагийн дээд хэмжээний форумыг зохион байгуулснаас хойш, талууд “Бүс ба зам”-ын хүрээнд олон талт харилцан ярианы хамтын ажиллагааны тавцанг хамтран санаачилж байгуулсан нь “Бүс ба зам”- ын хамтын бүтээн байгуулалт нь зарчимтай, механизмтай, үйл ажиллагаатай гэдгийг бүрэн дүүрэн илтгэн харуулж байна. “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны өндөр дээд хэмжээний форумыг харилцан уялдах тавцан болгож, талуудын хамтын ажиллагааны боломж улам өргөжиж байна. 10 жил дарвуулаа хийсгэж, дахин их аяндаа гарав. “Бүс ба зам” гурав дах удаагийн олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум нь олон улсын нэгдсэн ойлголтыг улам нэгтгэж, хамтын ажиллагааны хөх зургаа төлөвлөж, хамтдаа хөгжих өргөн дардан замыг тавьж, ногоон хөгжлийн гэрэлт зургаа зохиож, “Бүс ба зам”- ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр төвшинд тогтвортой, урт удаан үргэлжлүүлнэ.

2019 онд Чайна Тисижу Сивил Инженернг CTCE Групп ХХК-ийн гүйцэтгэсэн Монгол улсын анхны хурдны авто зам, Улаанбаатар- Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.226 км хурдны авто зам. Зургийг CTCE -гээс

2022 оны 10 сарын 20-ий өдөр, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв. Зургийг Хуо Вэнь авав./Ардын өдрийн сонины зураг

2023оны 4 сарын 6-ын өдөр, Чайна Гэжоуба Групп интернешнл инженеринг компанийн гүйцэтгэсэн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Монгол улсын Улаанбаатар хотын Хан Уул дүүргийн 130-р сургууль. Зургийг Хуо Вэнь авав./Ардын өдрийн сонины зураг