ШХАБ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин, гүнзгийрч байна

Дэлхийн мэдээ

Ардын Өдрийн сонины сурвалжлагч Чиан Вэй

ШХАБ-ын Үйлдвэрлэлийн Хэлхээ, Нийлүүлэлтийн Хэлхээ чуулга уулзалт хийгээд 2023 оны ШХАБ-ын Олон улсын Хөрөнгө Оруулалт, Худалдааны үзэсгэлэн яармаг Хятадын Шаньдун мужийн Чиньдао хотод зохион байгуулагдаж, ШХАБ болон “Бүс ба зам” дагуух 34 улс орон, бүс нутгийн 330 аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэн худалдаанд оролцож, импортын онцлогтой 10 мянган гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэсэн ба худалдан авалтын арилжааны үнийн дүн 1 тэрбум юаньд хүрэв.

Эдүгээ дэлхийн эдийн засгийн сэргэлт сул дорой, дэлхийн үйлдвэрлэлийн хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээ гүнзгий зохицуулалтын үедээ ороод байна. ШХАБ-ын үйлдвэрлэлийн хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээ чуулга уулзалтад оролцогчид дэлхийн эдийн засгийн тогтворгүй, тодорхойгүй нөхцлийн өөдөөс ШХАБ-ын улс орнууд үйлдвэрлэлийн хэлхээ, нийлүүлэлийн хэлхээний уялдаа нэгдлийг бэхжүүлж, нөөц баялгийн хүчин зүйлийг үр дүнтэй төвлөрүүлэх явдлыг түргэтгэж, энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээний уян хатан чанар болон тогтвортой байдлыг хадгалахад томоохон хувь нэмэр оруулж байна гэж үзэж байна. ШХАБ-ын нарийн бичгийн дэд дарга Ермек Боранбайулы тогтвортой, өндөр үр ашигтай үйлдвэрлэлийн хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээ нь ШХАБ-ын бүс нутаг, цаашлаад бүх дэлхийн хэмжээнд туйлын чухалтай гэдгээ илэрхийлэв.

2023 оны ШХАБ-ын Олон улсын Хөрөнгө Оруулалт, Худалдааны үзэсгэлэн яармагт олон улс орны онцлог хүнс, хэрэглээний бараа бүтээгдэхүүн, гар урлалын эд зүйлс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ярайн өрөөстэй, үзэгч олон түмэн яармагийг сонирхон, худалдан авалт хийхийн зэрэгцээ эдгээр улс орон, бүс нутгийн уламжлал, ёс заншилтай богино хугацаанд танилцаж болохоор байна. Жишээ нь: Оросын үзэсгэлэнгийн павильоныг тэр чигт нь тансаг, ялгуун уур амьсгал бүхий Оросын гудамж маягаар засч, том дэлгэцэн ханан дээр Орос улсын түүхийн музейг суурь болгосон нь өнгө хурц, нүд баясгам ажээ. Египетийн хэсэгт пирамид болон фараоны дүрсийг байршуулж, элсэн цөлд ганц бөхт тэмээ, кактус зэрэг байгаагаар дүрсэлсэн нь яг л бодит мэт харагдаж, хүмүүсийн зураг авах хүслийг эрхгүй төрүүлнэ.

Киргизстаны үзэсгэлэнгийн павильонд зөгийн бал, сүү сүүн бүтээгдэхүүн, жимсний чанамал зэрэг онцлог бүтээгдэхүүнүүд дэлгэжээ. Киргизстаны Эдийн засаг, Худалдааны яамны Хятад дахь төлөөлөгчийн газрын албан хаагч Али Кадир Хятадын хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг маш их сонирхдог ч худалдан авах суваг хангалтгүй байдаг. Хэд хоногийн өмнө зөгийн бал, тоор зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эхний ээлж Хятадад ирсэн ба Жиндуны Олон улсын үзэсгэлэнгийн павильонд дэлгэж, мөн цаашлаад Чиндао, Үрэмч зэрэг хотуудын дэлгүүрүүдэд тавихаар зэхэж байгаа гэв.

ШХАБ 2001 онд байгуулагдсанаас хойш Хятад улс болон ШХАБ-ын бусад гишүүн орнуудын худалдааны нийт хэмжээ тасралтлүй өсч, 2021 онд 343,3 тэрбум ам долларт хүрч, 2001 оныхоос 28 дахин өссөн. Чиндао хотод байрлах ШХАБ-ын үлгэр жишээ бүсийн гадаад худалдааны нийт хэмжээ 2022 онд 36 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 38.3% өсчээ. ШХАБ-ын үлгэр жишээ бүсийн байнгын шинжтэй олон улсын галт тэрэг нийт 31 маршрутаар хэвийн ажиллаж, ШХАБ болон “бүс ба зам” дагуух 23 улсын 51 хотыг дамнан өнгөрч, 2022 онд 279 мянган чингэлэг ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.4% өсчээ.

ШХАБ-ын эдийн засаг худалдааны нэгдсэн үйлчилгээний платформ 2.0-ыг чуулга уулзалт зохион байгуулагдах үеэр албан ёсоор ашиглаж эхлэв. Тус үйлчилгээний платформ нь Хятадын ШХАБ-ын улс орнуудын орон нутгийн эдийн засаг, худалдааны салбарын хамгийн анхны нэг цэгийн нийтийн үйлчилгээний платформ бөгөөд нээснээс хойш нийт 5000 орчим аж ахуйн нэгж бүртгүүлээд байна. Платформ 2.0 хувилбар нь ШХАБ-ын улс орнуудын хамгийн ихээр анхаарлаа хандуулдаг экспорт, тухайн улсын мөнгөн тэмдэгтээр тооцоох хийх, бараа солилцоо, хяналт харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг цогц бодит шаардлагуудад төвлөрч, ШХАБ-ын хил дамнасан төлбөр тооцооны систем, шинэ хэлбэрийн хил дамнасан бараа солилцооны систем, агаарын тээврийн систем, хуучин машины экспортын мэдээлэлжүүлэлтийн  удирдлагын систем, татвар төлөгчийн нийлүүлэлтийн хэлхээний мэдээллийн хайлтын систем зэргийг шинээр бий болгож, ШХАБ-ын улс орнуудын хооронд төлбөр тооцоотой холбоотой асуудлыг үр дүнтэй шийдвэрлэлээ.

ШХАБ нь Евразийн эх газар бол өргөн уудам газар нутагтай, хамгийн өндөр чадамжтай бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болохын хувьд бүс нутгийн тогтвортой байдал болон хөгжилд онцгой хувь нэмэр үзүүлдэг. Ермек Боранбайулы ШХАБ-ын Үйлдвэрлэлийн Хэлхээ, Нийлүүлэлтийн Хэлхээний чуулга уулзалт зэрэг платформуудыг ашиглан цаашид талуудын бодит хамтын ажиллагааг урагшлуулан, гүнзгийрүүлбэл ШХАБ-ын улс орнуудын хоорондын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүн илүү үр өгөөжтэй байх нь тодорхой юм хэмээв.

2023 оны 6 сарын 15 өдөр. ШХАБ-ын Үйлдвэрлэлийн Сүлжээ, Нийлүүлэлтийн Сүлжээ чуулга уулзалт хийгээд 2023 оны ШХАБ-ын Хөрөнгө Оруулалт, Худалдааны үзэсгэлэн яармаг Чинда·ШХАБ-ын сувд Олон Улсын Үзэсгэлэнгийн төвд нээлттээ хийв. (Ван Жаомай/Ардын Сонины зураг)

2023 оны 6 сарын 5 өдөр. Шандун мужийн Чиндао хотын үлгэр жишээ бүс “ШХАБ-ын сувд” Олон улсын Үзэсгэлэнгийн төв үүрийн туяанд гэрэлтэн байна. Хань Зиазүнь/ Ардын Сонины зураг

 

2022 оны 9 сарын 16 өдөр шаазан эдлэл, дугуй, машины эд анги, гэр ахуйн өдөр тутмын хэрэглэл зэрэг бараа дүүртэл ачсан Хятад-Европын чингэлэгийн галт тэрэг (Чи Лү тавцан) “Шанхайн Хамтын Ажиллагааны экспресс”, Шандун мужийн Чиндао-ын Зиао Жоу хотын ШХАБ-ын үлгэр жишээ бүсийн олон үйлдэлт ложистикийн төвөөс хөдөлснөөр “Шанхайн Хамтын Ажиллагааны экспресс” 2020 оны 4 сараас хойш анх удаа 800 гал тэргинй чингэлэг ачаа тээвэрлэсний бэлгэдэл болов.Ван Жаомай/Ардын Сонины зураг

2022 оны 9 сарын 14 өдөр. Хятадын ШХАБ-ын үлгэр жишээ бүсийн анхны далайн  тээврийн шугам “Хятад Оросын экспресс” албан ёсоор хөдлөв. Хой Фанчао/ Ардын Сонины зураг

2023 оны 6 сарын 12 өдөр. Шаньдун мужийн Зиажоу хот, ШХАБ-ын үлгэр жишээ бүсийн нэгэн булан. Ван Жаомай/ Ардын Сонины зураг.