Шинжлэх ухаанчаар цөлжилттэй тэмцэх ногоон халхавчийг байгуулсан нь

Дэлхийн мэдээ

Ардын өдрийн сонины сэтгүүлч Дун Сы Юй

  Ойрын жилүүдэд Хятад улс цөлжилттэй тэмцэх тал дээр олон ч арга хэмжээ авч хэрэгжүүлж, цөлжилтөөс сэргийлэх, цөлжилттэй тэмцэх ажилд асар их амжилт олоод байна. Цөлжилт, хөрсний доройтлыг “хамтад нь бууруулах” ажлыг хэрэгжүүлж, шороон шуурганы аюул, ус хөрсний элэгдэл эвдрэлийг үр дүнтэй бууруулах арга олсон юм. 2022 оны сүүлч гэхэд 305 сая мү газарт цөлжилтөөс сэргийлэх, цөлжилттэй тэмцэх ажлыг гүйцэтгэж, нийт 27 сая 76500 мү талбай бүхий газрыг тусгай хамгаалалтад авч, улс даяар цөлжилтөөс сэргийлж, цөлжилтийг сааруулах үлгэр жишээ бүс 41, улсын хэмжээний говь цөлийн парк 99-ийг байгуулсан бол Хятадын хойд бүс нутгийн цөлжилт бүхий зурваст мод, бут, өвсийг шинжлэх ухаанчаар хослуулан тарьж, экологийн ногоон халхавч хэрмийг байгуулаад байна.

Ойрын хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт, газар тариалангийн үйлдвэрлэл хөгжиж буйн нөлөөгөөр Хятад улсын хагас хуурай бүс нутгийн газар тариалан, хөдөө аж ахуйн солбицлын бүсийн усны нөөцийн хязгаарын асуудал аажимдаа тодрон гарч, ган гачгийн давтамж, газрын доорх усны түвшин буурах болон голын урсгал (нуур цөөрөм) тасарч ширгэх зэрэг нь ургамал ургалтаар элсжилтийг тогтооход заналхийлж буй шинэ асуудал болоод байгаа юм.

 Хятадын Шинжлэх Ухааны Академийн Баруун хойд бүсийн хүрээлэн буй орчны нөөцийн судалгааны хүрээлэнгийн “Найман” цөлжилтийн судалгааны газраас тураг мод тариалан ус нөөцлөн ойжуулах технологи, бентонит зуурмаг бүхий хөрсний найрлагыг хамгаалах усалгааны технологийг судлан хөгжүүлж, хүний гараар ойжуулах ажлын явцад үүсэх хөрсний усны алдагдал, хомсдол зэрэг асуудлыг шийдэж, тухайн бүс нутгийн ойжуулалтын суулгацын ургалтын хувийг үр дүнтэйгээр нэмэгдүүлж, хагас хуурай бүс нутгийн цөлжилттэй хэсгийн усны нөөцийг үр ашигт хэрэглээг бий болгосон юм. Или группийн шинээр бүтээж, судлан хөгжүүлсэн хамгийн хөнөөл багатай чийгшил өгөх тариалалтын арга нь уламжлалт ойжуулалт, ургамалжуулалтын аргатай харьцуулвал усны хэмнэлтийг 50%-аас дээш, ургалтын хувийг нь 85%-д хүргэж чадсан билээ.

 “Усны нөөцийнорон зайн тархалт, усны нөөцийн даацын хүчин чадлаа бодолхийлж, борооны ус ашиглах, усаа арвилан хэмнэхийг мөрдлөгө болгон, ган гачиг, үржил шим муутай хөрсөнд тэсвэртэй, шороон шуургыг үл ажран хужир мараа бүхий хөрсөнд ургахуйц мод бут, өвс ургамлыг сонгон хэрэглэх хэрэгтэй.” хэмээн Хятад улсын Ойн аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, Хүрээлэн буй орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн судалгааны газрын судлаач Лү Чи шинжлэх ухаанч арга барилаар, усны нөөцийн үр дүнтэй ашиглалтыг нэмэгдүүлэх ёстой гэсэн юм.

  Хятадын Шинжлэх Ухааны Академи Шинжааны Экологи, Газар зүйн судалгааны газрын судлаач Лэй Жяа Чян дасан зохицох чадвар өндөртэй говь цөлийн ургамлын сортын нөөцийн санг байгуулах нь усанд хэмнэлттэй мод бут, өвс ногоог хөгжүүлэх үндэс суурь хэмээн танилцуулсан байдаг. Ургамлын усны хэрэгцээ, усны зарцуулалтын зүй тогтлын дагуу шаардлагатай усжуулалт, ухаалаг усжуулалтыг хийх хэрэгтэйн дээр үүний зэрэгцээ ган гачигтай бүс нутгийн хөрсний усны ууршилтыг хязгаарлах технологийн аргыг ашиглах, “Үүнээс гадна цөлжилтөөс сэргийлэх, цөлжилтийг сааруулах усжуулалтын дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлж, цөлжилтөөс сэргийлж, цөлжилттэй тэмцэх экологийн суваг инженерингийн байгууллыг чухалчилж, экологийн далан, экологийн хаалт зэрэг дэд бүтцийн хамгааллын хүчийг нэмэгдүүлэхийг чухалчлан үзсэн.”

  Хятад улс цөлжилтөөс сэргийлж, цөлжилттэй тэмцэх ажлыг явуулж, “Өнөөгийн байгаль орчны сэргэн мандалт”-ын шинжлэх ухааны итгэл үнэмшлийг баримтлана. Лэй Жяа Чян шинжлэх ухаанчаар цөлжилттэй тэмцэх ажлыг чанд баримталж, тухайн орон нутгийн ургамлыг ашиглаж, шинжлэх ухаанчаар үр ашигтайгаар хүний оролцоо туслалцаа бүхий удирдлагын арга хэрэгслээр дамжуулан, доройтож муудсан экологийн системийг нөхөн сэргээн хуучин байдалд ньоруулах, говь цөлийн экосистемийн амьд организмын олон янз байдлыг бий болгож, бүтэц үйл ажиллагааны бүрэн төгс шинж, тогтвортой шинж, үргэлжлэх шинжийг бий болгохоо илэрхийлсэн.

  Аюул гамшгийн нөхцөл байдалд нийцүүлэн хамгаалалт байгуулахаас аж үйлдвэржилтийн шинжтэй цөлжилттэй тэмцэх ажлыг хүртэл, хэрхэн зүй зохистойгоор Хятадын цөлжилттэй бүс нутгийн байгалийн баялагийг ашиглах нь цөлжилтэй тэмцэж, сэргийлэх судалгааны ажлын нэг чухал сэдэв болжээ.

  Говь цөлийн бүс нутгийн газар орных нь байдалд тохируулан малын тэжээл эдийн засгийн үр өгөөж бүхий жимс жимсгэний ой, говь цөлийн аялал жуулчлал зэргээр говь цөлийн ойн аж үйлдвэржилтийг хөгжүүлж, говь цөлийн онцлог бүхий ойн аж үйлдвэрлэлийн бааз суурийг байгуулсан юм. Тоон мэдээллээс үзвэл цөлжилттэй бүс нутгийн хатаасан хийгээд шинэ жимс жимсгэний жилийн үйлдвэрлэлийн гаралт 48 сая тонн байгаа нь дотоодын нийт үйлдвэрлэлийн 1/4-ийг эзэлж буй бөгөөд жилийн үйлдвэрлэлийн нийт өртөг нь 120 тэрбум юань, тэргүүлэх бүс нутгийн ойн жимс жимсгэний орлого газар тариалан эрхлэгчийн цэвэр орлогын 50%-ийг бүрдүүлдэг байна.

  Хятад улсын цөлжилтөөс сэргийлэх ажил хөдөө тосгонд ч цэцэглэн хөгжиж, Шар голын сав газар дахь экологийн хамгаалал, өндөр чанартай хөгжил зэрэг нь улс орны маань голлохстратегитай ч нийцэн уялддаг. Цөлжилттэй бүс нутгийн газар тариалангийн аж ахуй, үржүүлгийн аж ахуй, говь цөлийн бүс нутгийн ногоон хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хайрга чулуун материалын хэрэглээг нээн хөгжүүлж, говь цөлийн бүс нутгийн экологийн аялал жуучлалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг үндсэн дээр нарны цахилгаан станц, салхин цахилгаан станцыг ашиглан, аж үйлдвэржсэн газар тариалан, фотосинтезийн инженерчлэл зэрэг инженерингийн төслийг эхлүүлэн бий болгоод байна.

 Хятад улс дотооддоо цөлжилттэй тэмцэх ажлыг сайтар хийхийн зэрэгцээ, олон улсын хамтын ажиллагаагаа ч эрчимжүүлж байгаа юм. Цөлжилтөөс сэргийлж, цөлжилттэй тэмцэх практикт Хятадын шинжлэх ухааны ажилчдын суурь судалгаа, хэрэглээний судалгаа анхаарал татахуйц үр дүндхүрч, 100 гаруй Хятадын онцлог бүхий цөлжилттэй тэмцэх технологийг бий болгосноор Африк, Ази тивийн 40 гаруй улс орон, бүс нутагт дэлгэрч, хэрэглэгдэж байна.

 

Цөлжилттэй газар нутагт байгуулсан Ниншя Мужийн Баофөн Хот газар тариалан, эрчим хүчний цогцолбор бүхий нарны цахилгаан станц.

Юань Хун Янь / Ардын өдрийн сонны зураг 

 

Шааньси мужийн Вэйнань хотын Дали сум Ша Юань тал. Өмнө нь өвс ургамал ургадаггүй говь цөл байсан ч өдгөө ногоорон үзэгдэнэ.                   

Ли Пэйхуа / Ардын өдрийн сонны зураг 

Сайндурын ажилчид Ниншя мужийн Лин Ү хотын Байжи дархан цаазат газрын Далю Маози цөлжилттэй тэмцэх бүсэд сайн дураар мод тарих ажлыг гүйцэтгэж буй нь. 

Юань Хун Янь/ Ардын өдрийн сонны зураг