Си Зиньпин Хятадын “хоёр дахь зууны” зорилтоо тодорхойлов

Дэлхийн мэдээ

  Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв хорооны анхдугаар бүгд хурал Си Зиньпинийг БНХАУын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа дахин сонголоо. Тэр мөн ХКН-ын Төв хорооны цэргийн зөвлөлийн даргаар сонгогдож байгаа юм. Си Зиньпин сонгогдсонхоо дараа Хятад улс орчин үеийн социалист улс болох шинэ замд орлоо гэж мэдэгдсэн байна.

 “ХКН, хятадын бүхий л угсаатны ард түмний хамтын хүчин чармайлтын дүнд бид эхний зуун жилийн зорилтдоо хүрч дундаж давхаргын нийгэм байгуулж чадлаа. Одоо бид орчин үеийн социалист улсыг цогцоор нь байгуулах шинэ замд урам зоригтойгоор орж, хоёрдугаар зууны зорилгод хүрэх замдаа орж байна” гэж Бээжин дэх Ардын хурлын ордонд ХКН-ын Төв хорооны 20 дахь удаагийн анхдугаар бүгд хурлын дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ хэлжээ. Тэр бас Хятад улс хятад үндэстний их сэргэлтийн тулд хятадын онцлогтой шинэчлэл хийх болно гэсэн байна. Өнгөрөгч бямба гарагт өндөрлөсөн ХКН-ын ХХ их хурал Төв хорооны 205 гишүүнийг сонгосон бол ням гарагт болсон Төв хорооны анхдугаар бүгд хурал нь Улс төрийн товчооны 24 гишүүн, Байнгын хорооны долоон гишүүнийг сонгосон юм. ХКН-ын Төв хорооны Байнгын хорооны долоон гишүүний хамгийн ахмад нь 69 настай Си Зиньпин байгаа бол хамгийн залуу нь 60 настай хүн байна.