Крымын гүүрийг дэлбэлсэн эзэн, захиалагч нь Украины тусгай алба хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оросын Мөрдөн байцаах хорооны тэргүүн Александр Бастрыкинтай уулзах үеэрээ мэдэгдсэнгийг Кремлийн албан ёсны сайт мэдээлжээ.
Энэ үйл явдал бол Оросын иргэний дэд бүтцийн гол гол салбарыг эвдэн сүйтгэхэд чиглэсэн ажиллагаа гэсэн байна. “Санаачлагч, захиалагч, гүйцэтгэгч нь Украины тусгай алба” гэж тэр онцолсон байна. Бастрыкин бас энэ халдлагад бэлтгэхэд тэдэнтэй оросын болон гадаад орнуудын иргэд хамтран оролцсон гэжээ.
Мөрдөн байцаах хорооны тэргүүн бас энэ халдлага нь террорист шинжтэй гэдгийг тэмдэглэсэн байна. “Украины тусгай албаны бэлтгэсэн энэ халдлага болон халдлагын зорилго нь Оросын холбооны улс, ялангуяа Крымын хувьд онц чухал иргэний томоохон дэд бүтцийг устгах явдал байсан” гэж Бастрыкин хэлжээ.
Бастрыкин ОХУ-ын тэргүүнтэй ярилцах үеэрээ дэлбэлсэн ачааны машины хөдөлгөөн маршрутыг тогтоосон гэсэн байна. Тэр бас Болгар, Гүрж, Армян, Умард Осетийг буруушаажээ. Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнуудын тусламжтайгаар дэлбэрэлтэд оролцогссон байж болох сэжигтнүүдийг тогтоож “терроризм” гэсэн эрүүгийн хэрэг үүсгэснээ хэлжээ.
Гэрчүүдээс болон нүдээр үзсэн хүмүүсээс мэдүүлэг авч, тэсрэх бодисын болон криминалистикийн шинжилгээ хийж байгаа юм байна.
BazaTelegram сувгийн мэдээлснээр бол ачааны машиныг 51 настай Махир Юсуфов жолоодож явсан, машинч өөрийн нь эзэмшлийн машин гэнэ. Тэрбээр нэг жилийн өмнө машинаа хүүгээсээ авч, үүнээс хойш өөрөө л барьж байгаа юм байна.
Крымын гүүр дээрх дэлбэрэлтэд оролцсон эсэх талаараа Украины Аюулгүй байдлын алба тайлбар өгөхгүй гэж тус албаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Артем Дехтяренко мэдээлжээ. “Украины аюулгүй байдлын алба болон манай төрийн бусад байгууллагаын үүргийн талаар бид зөвхөн манай бүрэн ялалтын дараа л тайлбар өгөх болно” гэж Дехтяренко онцолсон байна.
Украины шуудангийн “Укрпочта” алба шатаж байгаа Крымын гүүрний зурагтай шуудангийн марк гаргахаа энэ үеэр зарласан байна. Марк дээр угаалгын машин, оросын цэргийн терник, “Крымыг оросоос сагаж байгаа” гав дүрслэх гэнэ. Зураач Юрий Шаповалтай хамтран бэлтгэх маркийг долоон сая хэвлэнэ гэж "Укрпочта”-гийн тэргүүн Игорь Смилянский мэдэгджээ.
Крымын гүүрэнд аравдугаар сарын 8-ны өглөөгүүр ачааны машин дэлбэрч улмаах төмөр замаар зорчиж явсан шатахуун тээвэрлэгч цувааны найман вагон унаж, гүүрний автомашин зорчих хэсэг гэмтэж нурсан юм.
2 Сэтгэгдэл
order atorvastatin 40mg <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 20mg pill</a> buy lipitor 40mg generic
tadalafil 5mg cost <a href="https://ordergnonline.com/">cialis from canada</a> top erection pills