АÍУ, Украинд 1000 танк нийлүүлэхээ амлав

Дэлхийн мэдээ

   Оросын түрэмгийлэлд өртөөд байгаа Украинд АНУ ойрын үед 1000 танк нийлүүлэхээр амлалаа гэж Авиа.про хэвлэлд бичжээ. Киев удаа дараа хүсэлт тавиад байгаа ч америкчууд энэ удаад натогийн шинэ хуягт машинууд нийлүүлэхгүй харин зөвлөлтийн загварын байлдааны машинууд өгөх бололтой. Украин үнэхээр энэ мянган танкийг хүлээн авбал тус улсын зэвсэгт хүчин оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш алдсан техникийн хохирлоо нөхөж бүс нутагт нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ Украины зэвсэгт хүчний хувьд энэ нь нэг их баяртай мэдээлэл биш гэж зарим шинжээч үзэж байна. Хэргийн учир нь хоцрогдсон загварын хуучин, тэгээд ч ихэнх нь НАТО-гийн орнуудын армид хэрэглэж байгаагүй барууны танкууд байх нь гэжээ.