Балтийн тэнгисийн орнууд Лукашенкогийн эсрэг визний хориг тавив

Дэлхийн мэдээ

Балтийн тэнгисийн эргийн Литва, Латви, Эстони улсын эрх баригчид Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко болон тус улсын хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтнуудад визний хориг тавьжээ. Тэднийг хүний эрх зөрчсөн хэмээн буруутгаж байгаа ба энэ хоригт Лукашенко болон түүнийг дэмжигч 29 албан тушаалтан багтсан байна.

Беларусийн Гадаад хэргийн яам хөршүүдийнх нь тавьсан хориг сөрөг үр дагавартай болохыг анхааруулаад, хариу арга хэмжээ авах талаар сануулсан байна.

Беларусьт наймдугаар сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан үргэлжилж байгаа ба өнгөрөгч амралтын өдрүүдэд л гэхэд Минск хотын төвд 100,000 гаруй хүн жагссан юм.

Тус улсыг 26 жилийн турш удирдсан Александр Лукашенко 80 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж, зургаа дахь удаагаа сонгогдсон нь иргэдийн бухимдлыг төрүүлжээ. Түүний гол өрсөлдөгч 10,9 хувийн санал авсан Светлана Тихановская ч мөн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлээд байгаа. Энэ удаагийн сонгуулийн ирц хэдий цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа ч 84 хувьтай байсан ба сонгуулийн үр дүн бараг тодорхой байсан гэхэд болно. Учир нь түүнийг төр барьж байх хугацаанд үргэлж тэр илт давуу ялалт байгуулсаар ирсэн.

Эх сурвалж: ALJAZEERA