Манай гараг дээр кофе үйлдвэрлэлээрээ хамгийн томд ордог Бразиль улсын кофены нөөц хагас жилийн дараа гэхэд хамгийн доод хэмжээндээ хүрнэ гэж бразилийн кофены үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Сайлас Бразилейро мэдэгдсэнийг Bloomberg агентлаг дамжуулсан байна.
Түүний тооцоолсноор бол тус улсын кофены нөөц гуравдугаар сар гэхэд тус бүр 60 кг-тай долоон сая уут байсан нь шинжээчдийн төсөөлж байсан 9-12 сая уут гэдэгт хүрээгүй юм байна. Шинжээчдийн Cecafe бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүн Нельсон Карвальяйшийн хэлж байгаагаар бол ирэх онд ургац сайн аваад эрэлт хэрэгцээг хангалаа ч гэсэн кофен нөөц бага хэвээр байх гэнэ. “Бидэнд одоо бороо л хэрэгтэй байна” гэж тэрбээр үгээ төгсгөжээ.
Бразилд ийн ургац алдсантай холбоотойгоор 2022 оны эцэс гэхэд кофены үнэ эрс өснө гэж The Wall Street Journal сонин өнгөрөгч наймдугаар сард бичиж байсан юм.
1 Сэтгэгдэл
cialis otc <a href="https://ordergnonline.com/">order cialis 5mg</a> hims ed pills