АНУ, Япон хоёр Хятадын эсрэг нэгдлээ

Дэлхийн мэдээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер, Японы Батлан хамгаалахын сайд Таро Коно хоёр наймдугаар сарын 29-нд Гуам арал дээрх цэргийн нисэх хүчний баазад уулзаж Өмнөд Хятадын болон Дорнод Хятадын тэнгист Хятадын эсрэг хүчээ нэгтгэх тохиролцоонд хүрлээ гэж японы Kyodo агентлаг мэдээллээ.

Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн хурал дээр Японы Батлан хамгаалахын сайд Таро Коно “Япон, Нэгдсэн улс хоёр статус-квог нэг тал дангаараа өөрчлөхийн эсрэг хүчээ нэгтгэн шийдвэртэй тэмцэх болно” гэж мэдэгдсэн байна. Японы хянадаг Сенкаку /хятадууд Дяойдао гэдэг/ арлыг хятад улс өөрийн гэж байгааг сайдууд ийн онцолжээ. Сүүлийн 111 хоногийн туршид хятадын хөлөг онгоцууд энэ арлын ойролцоо эргэлдэж байгаа юм. 

Хятад улс наймдугаар сарын 26-нд Өмнөд Хятадын тэнгист дөрвөн ч баллистик пуужин харваж туршсан юм.