Петербург хотод коронавируст зориулсан инсталляц хийжээ

Дэлхийн мэдээ

Оросын Санкт Петербург хотын Красногвардейск дүүрэгт "Памятник победе над коронавирусом" нэртэй инсталляц хийсэн байна. Инсталляцийг стрийт арт уран бүтээлч Alex Ko хийжээ. Коронавирусийг ялсан гэсэн санааг гаргасан бөгөөд вирусийн бүтцийг харуулсан моделийг төмөр сараалжин дотор, бетонон суурин дээр байрлуулсан байна. байрлуулжээ.

"Дэлхий нийтээрээ коронавирусийг ялаагүй байгаа ч бурхны авралаар ялах болтугай гэж ерөөн энэхүү инсталляцийг хийсэн” хэмээн уран бүтээл ярьжээ.

эх сурвалж: риа новости