Орoсууд Украинд 38750 цэргээ алдаад байна

Дэлхийн мэдээ

ОХУ-аас Украин руу цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор түрэмгийлэн халдсанаас хойш 147 хоногт байлдааны ажиллагааны явцад оросын арми хүн хүч, техникийн ямар хохирол амсаад байгаа тухай шинэ мэдээллийг Украины Зэвсэгт хүчний Жанжин штаб энэ долдугаар сарын 20-нд шинэчлэн гаргаснаа мэдээлжээ.

Украины зэвсэгт хүчний Жанжин штабынхаар бол оросын арми энэ хугацаанд амьд хүчнээсээ 38750 цэрэг офицер, нисэх онгоц 221, нисдэг тэрэг 188, танк 1700, байлдааны хуягт машин 3905, артиллерийн систем 856, агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл 250, далавчит пуужин 167, автомашин, шатахуун тээвэрлэгч 2775, аператив тактикийн нисгэгчгүй аппарат 703, хөлөг онгоц, хөнгөн хөлөг 15, тусгай техник 70-ыг устгуулсан гэнэ.

Сүүлийн хоногуудад Донецк мужийн  Бахмутын чиглэлд болсон тулалдаанд оросын арми ихээхэн хохирол амслаа гэж Украины зэвсэгт хүчний Жанжин штаб мэдээлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам урьдын адилаар Украин дахь хохирлоо мэдээлээгүй байна. Харин Украины тал оросын хохирлын талаар худал мэдээлэл түгээж байна хэмээн буруутгаж байгаа юм.

Олон улсын ажиглагчид болохоор Оросын арми Украинд олон мянган хүн хүчний хохирол амсч байгаа талаар мэдээлсээр байгаа. Үүний зэрэгцээ барууны шинжээчид оросын талын хохирлын талаарх украины өгч байгаа мэдээлэл бол бодитой, харин украины армийн хохирлын талаар оросуудын түгээж байгаа мэдээлэлд итгэх аргагүй гэдгээ мэдэгдсээр байна.

НҮБ-ын мэдээлснээр бол хоёрдугаар сарын 24-нд оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш энэ дайны хөлд украины 5000 орчим хүн амиа алдсаны 300 гаруй  нь хүүхэд гэж байна. Гэхдээ НҮБ энэ тоогоо нягталж гаргасан нь л болохоос биш бодит байдал дээр үүнээс ч олон гэж байгаа юм. Украины засгийн газар энэ тухайд энгийн номхон хэдэн арван мянган хүн амь үрэгдсэний ихэнх нь Мариупольд, латай 20 мянган хүн амиа алдсан, эдэн дотор 350 хүүхэд байгаа гэж орон нутгийн захиргаа мэдээлсэн гэж байна.