АНУ, Өмнөд Солонгос, Япон: БНАСАУ-ын эсрэг хамтын ажиллагаагаа чангатгана

Дэлхийн мэдээ

Өмнөд Солонгос, АНУ, Японы удирдагчид Умард Солонгосын пуужингийн туршилттай холдогдуулан сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд, Пеньяны зүгээс ирж болох энэ аюулыг бууруулахын тулд нягт хамтран ажиллах болно гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Фумио Кисида, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёль нар Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж Умард Солонгосын пуужингийн хөтөлбөр, цөмийн хөгжил дэвшил нь  зөвхөн Солонгосын хойгт төдийгүй, Зүүн Ази, Дэлхий дахинд ноцтой аюул заналхийлж байна гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Умард Солонгос энэ жил урьд өмнө байгаагүй хурдацтайгаар  пуужингийн туршилт хийсэн бол одоо ч дахиад нэг туршилт хийхэд бэлтгэж байна гэж шинжээчид үзэж байна.

Олон нийтийн мэдээллийн албаны мэдээлж байгаагаар бол  БНАСАУ-д цөмийн туршилт хийж болзошгүй тохиолдолд "хүчтэй хариу өгөх" талаар АНУ өмнө нь анхааруулж байсан юм.