Хөлбөмбөгчин Г.Ганбаяр Сэлэнгэ аймгийн "Хүндэт тэмдэг"-ийн эзэн боллоо

Соёл урлаг, Спорт

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул мэргэжлийн хөлбөмбөгчин Ганболдын Ганбаяр бол Европ тивийн хөлбөмбөгт мэргэжлийн гэрээ байгуулсан Монголын анхны хөлбөмбөгчин.

Улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж яваа авьяаслаг залуу тамирчинд аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа Сэлэнгэ аймгийн "Хүндэт тэмдэг"-ийг гардуулан өгч, спортын их амжилтыг хүсэн ерөөлөө.

Монгол Улсынхаа шигшээ багт хүчин зүтгэхийн зэрэгцээ Словакийн KFC Komarno багийн зүүн жигүүрийн довтлогчийн байрлалд амжилттай тоглож яваа Г.Ганбаярынхаа угтан хүлээж байгаа олон олон тэмцээнд уралдаанд нь өндөр амжилтыг ерөөе.