Германд нүүрсний цахилгаан станц ажиллах нь идэвхжиж байна

Дэлхийн мэдээ

Германы эрх баригчид газар доорхи байгалийн хийн агуулахуудаа дүүргэж нөөцөө нэмэгдүүлэхийн тулд байгалийн хийн хэрэглээгээ багасгаж байна. Үүний тулд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа сэргээн, идэвхжүүлж байна хэмээн оросын мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.

“Байгалийн хийн хэрэглээг цаашид ч багасгана. Ийм байдлаар байгалийн хийн газар доорхи агуулахуудыг дүүргэхгүй бол өвөл хүрэлцэхгүйд хүрнэ” гэж ХБНГУ-ын Эрчим хүний яамны илтгэлд дурджээ.

Эрчим хүчний сайд Роберт Хабек байгалийн хийн агуулахуудыг энэ зун намар хангалттай нөөцтэй болгохын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Грэнхолм бас үүний өмнө  эрчим хүчний эх үүсвэр болох газрын тос, байгалийн хий олборлох талаар дэлхий нийтээрээ эрчимтэй ажиллах хэрэгтэй байна гэж уриалж байсан юм.