Ким Чен Ун Оросын үйл ажиллагааг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ

Дэлхийн мэдээ

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Оросын үйл ажиллагааг бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдсэнийг Солонгосын мэдээллийн төв агентлаг зургадугаар сарын 12-ны ням гарагт мэдээлсэн байна. Энэ мэдэгдлээ тэрбээр Оросын өдрийг тохиолдуулан хийжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир  Путинд хаяглан явуулсан баярын илгээлтдээ “Таны удирдлагын дор оросын ард түмэн төрөл бүрийн хүндрэл, бэрхшээлийг эр зоригтойгоор даван туулж, нэр төр, аюулгүй байдал, хөгжиж байгаа орныхоо эрхийг хамгаалах  талаар асар их амжилт олж  байгаад манай ард түмэн бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна” гэжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг хоригийг чангатгах талаар тавдугаар сарын 26-нд санал хураахад Орос, Хятад улсууд хориг тавьсан юм. АНУ-ын оруулж ирсэн тогтоолын төслийг орос хятадын төлөөлөгчид эсэргүүцсэнээр батлаагүй юм.