Хятадын аюулаас болоод Тайваньд буудлагын сургуулийн захиалга нэмэгдлээ

Дэлхийн мэдээ

Хятадын зүгээс арал руу довтлох болзошгүй аюул нэмэгдсээр байгаа учраас Тайванийн  ихэнх иргэд буудлагын сургуулилт хийдэг боллоо гэж Reuters агентлаг мэдээлсэн байна. Украины зүг ОХУ-аас цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсний дараанаас галт зэвсгээр болон бага хүчин чадалтай буугаар металл биш сумаар буудлагын сургуулилт хийх явдал Тайваньд дөрөв дахин нэмэгджээ. “Буудаж сурахын тулд сургалтад хамрагдах хүний тоо улам ихэссэн” гэж байлдааны зэвсгийн сургалт явуулдаг Polar Light компанийн ерөнхий захирал Макс Чианг ярьсан байна.

Түүний хэлснээр бол ирж байгаа хүмүүсийн зарим нь өмнө нь гартаа ердөө зэвсэг барьж үзээгүй шинэ хүмүүс байгаа гэнэ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал эрхэлсэн албан ёсны төлөөлөгч Жу Фэнлянь үүний өмнө Бээжин  Тайванийг эх газартай энхийн замаар нэгтгэхийн тулд бүхий л хүчин чармайлт гаргана, гэхдээ арлыг тусгаар тогтнуулах гэсэн “салан тусгаарлагчдыг” дэмжин хөндлөнгөөс оролцоод байвал хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй гэж мэдэгдэж байсан юм. Хатагтай Фэнлянь Хятадад улам их аюул учруулахыг эрмэлзэж байна хэмээн Вашингтоныг буруутгажээ.