Хятад улс сарын 1000 орчим юанийн орлоготой хүмүүст тусгайлан зориулсан цахилгаан Letin Mengo машин үйлдвэрлэхээр захиалга авч эхэлсэн байна. Энэ машин 48 морины хүчтэй ганц цахилгаан мотортой, 11,52; 17,28; 29,44 кВт/цагийн багтаамж бүхий гурван зай хураагууртай юм байна. Энэ нь нэг удаа цэнэглэсэн тохиолдолд 130, 185, 300 км зам туулах чадалтай гэнэ.
Letin Mengo машин нь 3622 мм урт, 1607 мм өргөн, 1525 мм өндөр юм байна. Энэ машин 5900-8900 ам.долларын үнэтэй зах зээлд гарах гэнэ. Хятадууд энэ машинаа дотооддоо борлуулахаас гадна Камбож, Солонгос, Панам, Бразилд борлуулахаар төлөвлөж байгаа юм байна.
1 Сэтгэгдэл
generic tadalafil <a href="https://ordergnonline.com/">us cialis</a> online ed medications