Сармагчны цэцэг өвчний тохиолдол 92 хүрлээ гэж ДЭМБ мэдээлэв

Дэлхийн мэдээ

Дэлхий даяар шинээр тархаж эхэлсэн сармагчны цэцэг өвчний батлагдсан тохиолдол 92 хүрлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тавдугаар сарын 22-нд өөрийн албан ёсны сайтдаа мэдээлсэн байна.

Энэ тоог манай гаргийн гурван бүсэд ажилладаг ДЭМБ-ын салбараас авахад лабораторын шинжилгээгээр 92 тохиолдол нь батлагджээ. Халдвар авсан хүмүүсийн зорчсон газар болон, өвчтэй хүмүүстэй харьцсан байдлаас үзэхэд сармагчны цэцэг өвчин нь халдварт өвчин болох нь тогтоогдсон байна. Ялангуяа биеэр нягт харилцсан тохиолдолд маш хурдан халдварлана гэж энд өгүүлжээ. Ялангуяа ижил хүйстэн эрчүүдийн бэлгийн харьцааны дараа илүү халдварлаж байгааг тогтоожээ.

Португалид хийсэн биологийн шинжийн судалгаагаар халдвар Нигериэс эхэлж Их Британи, Израиль, Сингапурт 2018, 2019 онуудад дамжсан гэнэ. Сармагчны цэцэг өвчин Афикийн Бенин, Габон, Кот-д'Ивуар, Конго, Сьерра-Леон улсуудад илүүтэй тархаад байгаа юм байна.