Зөөврийн компьютерийн зах зээл 2022 онд унана гэнэ

Дэлхийн мэдээ

Дэлхийн зах зээл дээр зөөврийн компьютерийн дэлгэцийн нийлүүлэлд 2022 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээсээ  21,5 хувь унасан байна гэж TrendForce компанийн тайланд дурджээ.

TrendForce-ийн тайланд бичсэнээр бол үйлдвэрлэгчид энэ оны дөрөвдүгээр сард зөөврийн компьютерт зориулан 17.5 сая дэлгэц зах зээлд нийлүүлсэн гэнэ. Энэ нь коронавирусын халдварын  шинэ дөвөлгөө эхэлснээс хойш сарын хамгийн бага үзүүлэлт болжээ.

Ийм уналт нь Хятадад цар тахлын шинэ давалгаа эхэлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Коронавуирсын дэгдэлтийг тэг түвшинд барина гэсэн бодлого баримталж байгаа БНХАУ-ын засгийн газар коронавирусын халдварын тохиолдол илэрсэн электрон тоноглол үйлдвэрлэдэг олон районд хөл хорио тогтоогоод байгаа юм.

TrendForce компанийн шинжээчид энэ 2022 онд зөөврийн компьютерийн дэлгэцийн нийлүүлэлт жилийн дүнгээр 15 хувь буурна гэж байна. Өнгөрөгч 2021 онд зах зээл ийм бүтээгдхүүний нийлүүлэлт 25 хувь өссөн бол 2020 онд 20 хувь байжээ.

Цар тахал анх дэлгэрсэн 2020 онд олон албан байгууллага зайнаас ажиллаж, сурагчдад онлайн хичээл орж эхэлсэнтэй холбогдоод зөөврийн компьютерийн нийлүүлэлт өссөн.