Б.Ган-Очир: УДШ Ардчилсан намыг нухчин дарах эрх баригчдын захиалгыг биелүүлдэг хэрэгсэл болсон байна

Улс төр

Б.Ган-Очир: УДШ Ардчилсан намыг нухчин дарах эрх баригчдын захиалгыг биелүүлдэг хэрэгсэл болсон байна

/Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газрын дарга /

Гишүүддээ хандаад хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт УДШ-ийн шүүгчдээс МАН-ын төлөөлөл хийж байгаа зарим шүүгч нар байна. Энэ хүмүүс Ардчилсан намын асуудлыг хэзээ ч шийдэхгүй юм байна. Тэд захиалгаа биелүүлж байна. Тэр хүмүүс бүгд  эрх баригчдийн гар хөл болжээ. Шүүхийн бие даасан байдал, шударга, хараат бус, халдашгүй байх ёстой гэдэг зүйл бол улс төрийн гол өрсөлдөгч болсон Ардчилсан намыг нухчин дарах эрх баригчдын захиалгыг биелүүлдэг хэрэгсэл болсон байна. 

УДШ-ийн шүүгчдийн бүрэлдэхүүн систем, ингэж бүрэлдэн бий болж тогтжээ. Өмнө нь ч мөн адил Ардчилсан намыг даргагүй байлгахын тулд Одонгийн Цогтгэрэл даргыг хоёр удаа бүртгээгүйг санаж байна уу та бүхэн. Бид улс орон даяар сунгаагаа хийсэн үү, хийсэн, бид их хурлаа хийсэн үү, хийсэн, төлөөлөгчид өө авчирч батламжлуулсан уу, баталгаажуулсан. Бид бүгдийг нь хийсэн. Гэвч бүртгээгүй. Монгол орон даяар 177000 гишүүдийн саналын эрхтэй сунгаагаа хийсэн үү, түүний дараагаар их хурлаа хийсэн үү, хийсэн. 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг албан ёсны тамгаа дарсан уу, дарсан.

Үүнээс илүү нотолгоо гэж байх уу. Гэтэл үүнийг УДШ бүртгэхгүй юм байна. Тиймээс УДШ гэж байхгүй тул Дээд шүүхийг цэвэрлээд дахин хандахаар бид бүхэн материалуудаа татаж авч байна. Үгүй бол Улсын Дээд шүүх яг энэ цаг мөчид Ардчилсан намыг, ардчиллыг газрын хөрснөөс арчих гэж улайрч байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Бүх шүүгч нар мэдээж тийм биш ээ олон сайхан чадварлаг шүүгчид мэдээж байгаа. Тэр хүмүүс маань өнөөдөр хэлэлцэж материалыг маань буцаан өглөө. Ингэж материалаа авахаар шаардаж байгаагийн хамгийн том үндэслэл бол шүүх шийдвэр гаргаагүй байхад өчигдөр мэдэгдэл хийхдээ бүртгэлийн хурлыг шүүх хурал гэсэн. Энэ бол хэрэг шүүж буй хэрэг биш. Шүүх хурал гэж үзээд бүртгэлийн хурлыг урьд өдөр нь зарлана гэдэг бол түрүүлээд зургаа зурчихсан байгааг харуулж байна.

Ардчилсан намыг дотроо учраа олохгүй байна та нар гэж шүүх хэлж байна. Бид бүхэн учраа олсон материалаа өгсөн. Бид бүхэн шийдсэн материалаа өгсөн. Гэтэл биднийг учраа олоогүй гэж Дээд шүүхийн шүүгч нар мэдэгдэл гаргаж байна.   Тийм учраас дахин хандахаар материалаа өгсөн. Бид бүхэн хэзээ ч шантрахгүй, хэзээ ч ухрахгүй. Хүн болгоны сонгох эрхийнх нь төлөө зогссоор байгаа, байх ч болно. Хүрэлцэн ирсэн та бүхэнд бүгдэд нь маш их баярлалаа.