Авлигатай Тэмцэх Газрын (АТГ) Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол хүлээн авч, нийт 108 гомдол мэдээллийг шалгасан байна. Үүнээс есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Түүнчлэн 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
АТГ-аас эрүүгийн 615 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас
- таван хэргийг шүүхэд шилжүүлэх
- долоон хэргийг хаах
- нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд 600 хэрэг шалгажээ.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
1 Сэтгэгдэл
cialis sales <a href="https://ordergnonline.com/">brand name cialis</a> best male ed pills