“Чингис хаан олон улсын нисэх буудал” гэж англи, монголоор бичсэн траншейний тагийг “Хурд” групп өөрийн барьсан орон сууцны хорооллуудынхаа дулааны шугамын худгийг тагласан нь цахим орчинд олны анхаарал татаж байна.
Таг алдагдсан эсэхийг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудлын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, “Шинэ нисэх буудлын траншейний таг алдагдаагүй. Цахим орчинд түгээд байгаа уг таг нь Буянт-Ухаа дахь нисэх буудал “Чингис хаан” нэртэй байх үеийн 3-4 жилийн өмнөх асуудал юм билээ. “Чингис хаан олон улсын нисэх буудал” гэсэн бичигтэй траншейний таг ямар замаар орон сууцны хорооллуудад шилжсэнийг мэдэхгүй” гэлээ.
Траншейний уг ширмэн тагийг “Алтан ширэм” ХХК-д үйлдвэрлэдэг аж.
Нисэх буудлын дулааны шугамын тагны талаар тус компанийн ерөнхий захирал Т.Баасанжаваас тодруулав. Тэрбээр, Манай компани 2016, 2017 оны үед “Чингис хаан” нисэх буудлын захиалгаар 300-гаад таг үйлдвэрлэсэн юм. Тэр үед үсэглэлийн алдаатай хэдэн таг үлдсэнийг “Хурд” групп мөнгөөрөө худалдаж авсан. Манайх захиалгаар үйлдвэрлэдэг, тухайн үед бэлэн таг байгаагүй. “Хурд” группт таг яаралтай хэрэгтэй болсон тул хэдийгээр буруу тэмдэглэгээтэй ч сайн ширмэн таг байсан учир худалдаж авсан.
-Тэгэхээр нисэх буудлын траншейний таг алдагдаагүй гэсэн үг үү?
-Алдагдаагүй. Цахим орчинд ийм дуулиан цацагдахад нисэх буудлын захиалга өгсөн хүн өнөөдөр над руу залгаж ярьсан. “Манай тагнууд бүрэн байгаа шүү. Яагаад ийм дуулиан болов?” гэж асуухад нь дээрх тайлбараа хэллээ гэв.
1 Сэтгэгдэл
canadian cialis and healthcare <a href="https://ordergnonline.com/">cialis 40mg over the counter</a> ed pills where to buy