Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ пүрэв гарагт /2022.04.12/ болно

Эрэн сурвалжлах

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ пүрэв гарагт /2022.04.12/ болно. Шүүх хуралд нэр бүхий 10 гэрчийг оролцуулан хаалттай хуралдахаар шийдвэрлэсэн.

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. 

Хуульд зааснаар түүнд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял оноох магадлалтай аж. 

Arslan.mn