Өнгөрөгч амралтын өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны сунгааны үеэр унаач хүүхэд мориноос унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Унаач хүү 14 настай байжээ. Хүүг гэмтсэн даруйд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч ухаан оролгүй байсаар амьсгал хураасан аж.
Засгийн газраас “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоол баталж, жил бүрийн арвандүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглоод байгаа ч хүүхдийн аминд хүрсэн уралдааныг хөдөө, орон нутагт явуулсаар байна.
Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилт тавьсан байдаг.
Гэвч албаныхны өгч буй мэдээллээр, хурдан морины уралдаан болон сунгааны үеэр сүүлийн хоёр жилд 13 хүүхэд нас барсан гэх бөгөөд хүүхдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулсан этгээдүүд нөхөн төлбөр өгсөн тохиолдол байдаггүй ажээ.
1 Сэтгэгдэл
cialis online <a href="https://ordergnonline.com/">tadalafil 5mg</a> best natural ed pills