УИХ-аас байгуулсан Хөгжлийн банканд хяналт шалгалт хийх Ажлын хэсгээс нэр бүхий 20 улстөрчийг АТГ-т шалгуулахаар өгсөн билээ. Үүнд, нэр бүхий УИХ-ын гишүүд багтсан байдаг.
Тэгвэл прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.
Тэдний гурвыг нь Хөгжлийн банкнаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон, хамаарал бүхий компаниараа зээл авсан, тэрхүү зээлээ эргэн төлөөгүй болон зориулалтын бусаар ашигласан гэж үзэж байгаа аж. Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг авлигын хэрэгт нэр холбогджээ.
Дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах прокуророос ирсэн саналыг хуульд зааснаар УИХ ажлын тав хоногийн дотор шийдвэрлэх ёстой.
Сануулахад, өчигдөр /2022.04.25/ УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АТГ-аас байцаалт мэдүүлэг авахаар дуудсан ч тэрбээр маргааш /2022.04.27/ өмгөөлөгчийн хамт байцаалт, мэдүүлгээ өгөхөөр болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ.
4 Сэтгэгдэл
cialis coupons <a href="https://ordergnonline.com/">buy generic tadalafil 20mg</a> otc ed pills that work
Сайн байна. Алаал өгөөрэй. Прокурор гоё шүү
Сайн байна. Алаал өгөөрэй. Прокурор гоё шүү
Сайн байна. Алаал өгөөрэй. Прокурор гоё шүү