Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн даргаар ажиллаж байгаа "Сахал" хочит Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.
Тус газраас түүний гэр болон ажил, хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийсэн бөгөөд мөрдөн шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэл тогтоогдсон тул цагдан хорих саналыг прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлсэн.
Энэ хүрээнд өнөөдөр /2022.04.21/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу дөнгөж сая түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги руу ачлаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түүний эрүүл мэндийн байдал муудсан гэх бөгөөд өмгөөлөгч нарын зүгээс Д.Эрдэнэбилэгийг 409 дүгээр анги буюу хорих эмнэлэгт хүргэх санал гаргасан ч ийнхүү 461 дүгээр анги руу явлаа.
Шүүхийн шийдвэрийг дэлгэрүүлбэл, Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал тус тус ирүүлснийг хэлэлцээд, дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон юм.
1 Сэтгэгдэл
order cialis 5mg without prescription <a href="https://ordergnonline.com/">how to get cialis</a> ed pills no prescription