Олон улсын жишигтэй харьцуулахад 5-10 дахин өндөр үнээр худалдаж авдаг

Эрэн сурвалжлах

Манай улсын эмийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум төгрөг давж, олон улсаас худалдан авах өртөг сүүлийн таван жилд хоёр дахин өссөн судалгаа гарчээ. 

Өнгөрсөн онд монголчууд 418 тэрбум төгрөгийн эмийг импортоор худалдаж авсан байна. Мөн энэ оны эхний зургаан сард хийсэн эмийн татан авалтын 60 гаруй хувь нь зайлшгүй шаардлагатай эм байсныг салбарынхан мэдээллээ.