Уран-233, Уран-235, плутони-239 зэрэг хүнд элементийн цөмийг хуваах явцад цөмийн реактораас ялгарах дулааныг ашиглах замаар эрчим хүч гарган авдаг төхөөрөмжийг Атомын цахилгаан станц гэдэг байна.
Дэлхийд анхны атомын цахилгаан станцыг анх 1956 онд Зөвлөлт холбоот улсад Москвагийн ойролцоо Обнинск хотод барьж ашиглалтад оруулж байжээ. Төслийг санаачилж, удирдсан хүн нь ЗХУ-ын академич, зөвлөлтийн цөмийн зэвсгийн эцэг гэдэг Игорь Курчатов байсан байна.
Өнөө болтол дэлхийн 32 оронд нийтдээ 394,5 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадал бүхий атомын 437 цахилгаан станц ажиллаж байна. Үүний зэрэгцээ 51 блокийг шинээр барьж байгаа бол 201-ийг хаагаад байгаа юм. Дэлхийн атомын цахилгаан станцууд манай гаргийн эрчим хүчний нийт хэрэглээний 16 хувийг хангадаг гэнэ.
Атомын цахилгаан станцаар өнөөдөр үйлдвэрлэж байгаа нийт цахилгаан эрчим хүчний 103 ГВт-ийг нь АНУ үйлдвэрлэж байгаа бол удаад нь Франц 66 ГВт, Япон 46 ГВт, Орос 25 ГВт, Өмнөд Солонгос 21 ГВт эрчим хүч үйлдвэрлэдэг юм байна.
0 Сэтгэгдэл