А.Амбасэлмаа: 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

ЭМЯ-ны Гадаад  харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, АНУ, Бразил, ОХУ коронавирусийн халдварын өвчлөлөөр тэргүүлсэн хэвээр байна. Бразилд даваа гарагт 12 мянган хүн шинээр халдвар авч, 623 хүн нас барж, нас баралт 29 мянгад хүрлээ.  ДЭМБ-аас COVID-19 халдвар оргил үедээ хүрэх харааахан болоогүй байна гэж анхаарууллаа. БНСУ-д 38 шинэ тохиолдол, 1 нас баралт бүртгэгдлээ. Бүгд Сөүл, Инчеонд бүртгэгдсэн байна.

Халдвараас сэргийлэх хамгийн найдввартай арга нь хүнээс зайтай байх, гараа сайтар угаах, бохир гараа нүүрэнд хүргэхгүй байхыг анхаарууллаа. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, 8491 иргэн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 1792 иргэн тусгаарлан ажиглах байранд байна. Улсын хэмжээнд коронавирусийн 15300 гаруй шинжилгээг хийгээд байна. Гэрийн тусгаарлалтад 3843 иргэн гарсан. Энэ хүмүүст өрхийн эмнэлэг тусламж үзүүлж байна.

Зургаадугаар сарын тусгай үүргийн онгоцоор 2000 орчин иргэн ирнэ. Иргэдээ хүлээн авах бэлэн байдлыг хангаж байна. Дараагийн онгоцоор ирэх иргэдийг Цэргийн төв эмнэлгийг чөлөөлөн хүлээн авна.