БНСУ-ЫН ЖҮЖИГЧИН Сон Ёжүн АМИА ХОРЛОЖЭЭ

Дэлхийн мэдээ

Өмнөд Солонгосын жүжигчин, модель Сон Ёжүн 26 настайдаа хорвоог орхижээ. “MBC”-гийн “Make Your Wish” цувралаар олонд танигдсан жүжигчин бүсгүй карьераа анх гоо сайхны брэндийн нүүр царай болж эхэлж байсан билээ.

Sublime Artist Agency-д харьяалагддаг жүжигчин бүсгүй карьерынхаа дараагийн алхмыг хийхээр бэлтгэж байжээ. Түүний үхлийн шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байгаа ч БНСУ-ын хэвлэлүүдийн мэдээнд бүсгүйг амиа хорлосон гэж бичиж байгаа юм.