Эдийн засагч Х.Батсуурьтай эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргаа, Ерөнхийлөгчийн санаачилсан “Өрх бүрд нэг сая төгрөг” өгөх төслийн талаар ярилцлаа.
-Манай улсын эдийн засаг энэ онд ямар байх төлөв харагдаж байна. Бизнесүүд зогсч, иргэд ажилгүй орлогогүй болсон. Нэлээд чанга жил болно гэж иргэд ярих боллоо. Эдийн засагч хүний хувьд та хэрхэн төсөөлж байгаа вэ?
-Зөвхөн Монголд ч биш дэлхий нийтэд “Ковид-19” цар тахал дэгдэж нөхцөл байдал хүндхэн байна. Тэгээд дэлхийн нийгэм, эдийн засгийн тогтолцоонд асар их өөрчлөгдөх боллоо. Энэ оноос эхлээд олон улсын харилцаа, нийгэм, эдийн засаг өмнөх шигээ байхгүй. Шинэ горимд орно. Мөн цар тахлын хоригтой дасан зохицож амьдрах, үүнд зохицуулж, тааруулж нийгэм, эдийн засгийн бодлого гаргаж байх шаардлага тулгарсан. Манай улсын хувьд эдийн засгийн хүндрэл яах аргагүй тохиож байна. Хүний эрүүл мэнд хамгийн чухал. Гэвч эдийн засгийн хувьд асар том цохилт боллоо. Ер нь ажиглаж байхад энэ цар тахал том компаниудын хувьд ашигтай тусч байгаа. Хамгийн их нэрвэгдэж байгаа салбар нь жижиг дунд үйлдвэрлэл, бизнес. Мөн бага, дунд орлоготой нийгмийн давхарга сүйрч байна. Цар тахлын шуурганд тэсч үлдсэн том компани чадамжгүй болсон жижиг дунд үйлдвэрлэл, бизнесүүдийн орон зай, зах зээлийг эзлэх, үйл ажиллагааны хүрээгээ тэлэх нөхцөл бүрэлдсэн, үйл явц ажиглагдаж эхэлсэн.
-Манай улсын хувьд жижиг дунд үйлдвэрлэл, бизнесээ дэмжиж чаддаггүй. Тэгэхээр энэ салбар бүр мөсөн “нүд аних” нь ээ дээ?
-Тийм. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесээ олигтой дэмждэг бодлогогүй явж ирсэн. Одоо бор зүрхээрээ зүтгэж ирсэн энэ салбар бүр мөсөн байхгүй болно гэсэн үг. Жижиг дунд үйлдвэрлэл бизнесийн салбарт бага, дунд орлоготой иргэд ажилладаг. Мөн тэдний зах зээлд тулгуурлаж орлого олдог салбар шүү дээ. Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэлийн салбар үндсэндээ 2-3 сарын нөөцтэй явж ирсэн. Тэгэхээр цар тахлын хөл хорионы үед ихэнх дампуурч алга боллоо. Төр засаг хүний эрүүл мэндийг хамгаална гэж хатуу хөл хорио тогтоосон ч эдийн засгийн энэ эмзэг салбарт чиглэсэн, хамгаалсан бодлого огт хэрэгжүүлээгүй. Үл тоож ирлээ. Үр дүнд нь бага, дунд орлоготой иргэд ажилгүй болж амьдрал доройтож орлогогүй болсон. Тэдний хэрэгцээг хангадаг жижиг дунд үйлдвэрлэл сүйрэлд хүрсэн.
-Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн салбарыг сэргээхийн тулд чамгүй цаг хугацаа, мөнгө шаардах байх даа?
-Миний хувьд цар тахал дэгдэж эхэлсэн үед буюу өнгөрсөн оны гуравдугаар сард эдийн засгийн тооцоо судалгаа хийж тодорхой санал дэвшүүлсэн. Тэгээд тодорхой бодлого, чиглэл гаргахыг Засгийн газар, УИХ, улс төрийн хүчнүүдэд уриалж албан бичиг хүргүүлж байсан. Гэвч үл тоосон. Төр засгаас тодорхой арга хэмжээ авсан нэртэй боловч амьдралын хөрсөнд бууж бодит үр дүн өгөөгүй. Зөвхөн нэр зүүх төдий арга хэмжээ авсан учраас энэ онд эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргаа улам доройтох нөхцөл бүрдчихлээ. Төрөөс аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг чөлөөлөх, нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх арга хэмжээ авсан. Энэ нь бодит үр дүн өгөхгүй. Учир нь цар тахлын хатуу хөл хорионд орсон жижиг дунд үйлдвэрлэл, бизнесүүд угаасаа орлого олох боломжгүй юм. Эрх баригчид “Та бүхнийг ингэж харж үзэж байгаа шүү” гэж ярих нь чухал байлаа. Гэтэл Япон, Солонгос, Хятад зэрэг улс орон жижиг дунд үйлдвэрлэл, бизнесээ үр дүнтэй, тодорхой бодлогоор дэмжиж ирсэн учраас эдийн засаг нь харьцангуй хохирол бага амсч байна.
-Та тодорхой санал гаргаж байсан гэлээ. Тухайлбал, ямар ямар санал гаргасан юм бэ?
-Хамгийн энгийн арга хэмжээ санал болгож байсан. Тухайлбал, жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид голдуу түрээсийн байрт үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр түрээсийн татварыг тэглэх санал бий. Мөн түрээслүүлж байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх явдал юм. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн гол зардал болдог. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэр, бизнест ажилладаг, ажил, орлогогүй болсон иргэдийн нэг сарын цалингийн 60-100 хувь хүртэл төрөөс төлөх боломж бий. Дээр дурдсан улсууд яг ийм арга хэмжээ авч жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн салбараа авч үлдэж чадсан. Япон улс өнөөдөр ч ийм бодлого хэрэгжүүлж байна. Мөн илүү үр дүн өгөх арга зам байгаа. Үйлдвэрлэл, бизнест хамгийн их саад тотгор, чөдөр тушаа болж буй асуудал нь зээлийн хүү. Тэгэхээр зээлийн хүүг бууруулж 0-0.5 хувийн хүүтэй зээл харамгүй олгох ёстой. Үүнийг арилжааны банкууд болон төв банктай хамтран зохион байгуулах ёстой байсан. Эдгээр нь жинхэнэ бодит дэмжлэг болох юм. Өөрөөр хэлбэл үр дүн өгөхгүй арга хэмжээ аваад бодит дэмжлэг үзүүлж чадаагүй явдал нь Засгийн газар, Сангийн сайдын хариуцлагагүй үйлдэл.
-Сангийн сайд манай улсад мөнгө байхгүй гээд байгаа шүү дээ?
-Асар их мөнгө байгаа. Бодоод үз. Өнгөрсөн оны гуравдугаар сард цар тахлаас урьдчилан сэргийлэх хатуу хөл хорио тогтоосон. Тэр үед Засгийн газар улсын төсвөөс гадуур таван их наяд төгрөгийг цар тахалд зориулж зарцуулах боллоо гэж мэдэгдсэн. Харин улсын төсөв өнгөрсөн онд 15 хувиар тасарсан. Тийм ч их мөнгө алдаагүй гэж ойлгож болно. Төсөв 1.5-2 орчим их наяд төгрөгөөр тасарсан харагдаж байгаа юм. Учир нь экспорт харьцангуй хэвийн үргэлжилсэн. Төсвийг тодотгосноор нь аваад үзвэл 10 гаруй их наяд төгрөг орж ирсэн байгаа. Хамгийн гол нь төсвөө танаагүй учраас алдагдал нь асар их хэмжээтэй харагдаад байна. Орлого нь 15 хувиар тасрахад зардал нь хэвээр үлдээсэн нь утгагүй юм. Зардлаа танасан бол төсвийн алдагдал маш бага хэмжээнд гарах байлаа. Нөгөө талдаа төсвөөс гадуур зарцуулсан мөнгө дээр нэмээд гадаадын зээл, тусламж гээд асар их мөнгө орж ирсэн. Ойролцоогоор хамгийн багадаа 650 орчим сая ам.доллар орж ирсэн харагдаж байна. Эндээс үзвэл цар тахлын эсрэг дээр дурдсан таван их наяд төгрөг дээр нэмээд бараг хоёр их наяд төгрөг зарцуулах боломж гарч ирсэн. Ийм учраас Засгийн газарт мөнгө бий. Тодорхой арга хэмжээнд мөнгө зарцуулсныг үгүйсгэхгүй. Сангийн сайд хүүхдийн мөнгө олгож байгаа гэж ярьдаг. Үүнд төдийлөн их хэмжээний зардал гарахгүй харагдана. Хүүхдийн мөнгөнд жилд 1.4 их наяд төгрөг л зарцуулах тооцоо бий. Учир нь зармыг нь төсөвт суулгасан юм. Тэгэхээр Засгийн газар цар тахлын үед бараг долоон их наяд төгрөгийг юун зарцуулав гэсэн тайлангаа тавих ёстой. Өнөөдөр бодит тооцоо гаргаж харуулсан зүйл алга. Эдгээрээс гадна төрд мөнгө байгаа нь мэдэгдэж буй нэг асуудал бий. Импортын зардал байхгүй болсон. Харин экспорт үргэлжилж байсан. Эндээс харвал манай улс гадаад худалдаанд ашигтай ажилласан. Гадаад худалдаа бараг хоёр тэрбум ам.долларын ашигтай гарсан. Иймд гадаад валютын нөөц нэмэгдэж дөрвөн тэрбум ам.доллар давлаа. Энэ бол түүхэн дээд амжилт. Мөн алт олборлолт маш тодорхой болсон. Хил нэвтрэхийг хориглосон учраас олборлосон алт дотоодод бүрэн тушаагдахгүй нууцаар хил давдаг нь нотлогдлоо. Зарим сард тушаасан алтны хэмжээ 4-5 дахин нэмэгдсэн дүн гарсан. Энэ мэтчилэн олон зүйлийг “Ковид-19” цар тахал харуулж өглөө. Тухайлбал, алт хулгайгаар хил давдаг, шаардлагагүй импортоо танаж болох зэргийг тодотгосон юм. Бид хянамгай, олсныгоо зөв зарцуулах юм асар их нөөц бололцоо бий гэдэг нь харагдлаа. Ингээд харвал асар их мөнгө байна. Уг мөнгө хаачив гэж асуумаар байгаа юм.
-Тэгэхээр Засгийн газарт мөнгө бий гэж ойлголоо. Таны яриандаа цар тахлын үед бараг долоон их наяд төгрөг зарцуулсан гэж дурдсан. Үүнд аудит хийх боломж бий биз дээ?
-Байлгүй яахав. Эрх баригчид хүүхдийн мөнгө, халамжид хамаг мөнгөө зарцуулсан гэж арай хэлэхгүй байлгүй дээ. Энэ мөнгийг төрийн аудит, бие даасан хараат бус эдийн засагчдын төлөөллийг оролцуулсан хяналт шалгалт хийх ёстой. Ингэвэл Монгол Улсын Засгийн газарт мөнгө байгааг бодитоор харуулаад өгөх байх гэж бодож байна.
-Таны ярианаас үзэхэд энэ оны төсөв зардал талдаа анхаарчихвал хангалттай бүрдэх нь гэж ойлголоо?
-Тийм. Цар тахлын нөхцөл байдлыг тооцсон төсвөө тодотговол харьцангуй гайгүй байх болно гэж бодож байна.
-Ерөнхийлөгч “Өрх бүрд нэг сая төгрөг” гэсэн төсөл санаачлаад УИХ-д өргөн барьсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Хамгийн зөв. Өрх бүрд нэг сая төгрөгийн тэтгэлэг заавал өгөх ёстой. Цар тахлын үед хамгийн их нэрвэгдсэн бага, дунд орлоготой иргэдэд маш хэрэгтэй. Хүүхдийн мөнгө авч чадаагүй айл өрх ч олон бий шүү дээ. Энэ бол тийм их мөнгө биш. Засгийн газарт мөнгө бий. Нийт 920 орчим тэрбум төгрөгийн зардал гарна. Уг мөнгийг төсвөөс гадуур зарцуулахаар тусгасан зардал, улсын нөөц хөрөнгөөс гаргах боломжтой. Мөн Ерөнхийлөгч оффшор данснаас орж ирсэн мөнгөнөөс өгч болно гэсэн шүү дээ. “Ковид-19” цар тахлын хэрэгжүүлсэн хамгийн сайн арга хэмжээ нь хүүхдийн мөнгө. Гэхдээ эдийн засгийн хямралаас сэргийлэх, ард иргэдийн аж амьдралыг өөд нь татахаас илүүтэй сонгуулийн үед ард түмэнд таалагдах гэж авсан арга хэмжээ байсан. Өнгөрсөн онд УИХ, орон нутгийн гээд хоёр шатны сонгууль боллоо шүү дээ. Одоо ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэгэхээр сонгуульд зориулсан улс төрийн сэдэлтэй арга хэмжээ юм. Гэвч эдийн засаг, ард иргэдийн амьдралд нэмэр болсон ганц зөв ажил гэж харж байна.
-Оффшор данснаас мөнгө оруулж ирэх боломж байгаа юм болов уу?
-Оффшор данснаас асар их мөнгө орж ирэхэд бэлэн болсон нь тодорхой байна. Энэ мөнгийг оруулж ирэх үү, үгүй юу гэдэг нь Засгийн газрын нэгжүүдийн тэр дундаа Сангийн яамны үйл ажиллагаанаас шууд хамаарах юм. Төрийн нэг институц Ерөнхийлөгчийн Тамгын газраас гадаадад нуусан мөнгө оруулж ирэх ажил хийдэг. Гэтэл төрийн бусад институц УИХ, Засгийн газар нь хамтран ажиллахгүй бол хэцүү. Иймд оффшор дансанд нуусан мөнгийг оруулж ирэх эсэх нь эрх баригчдын шийдэл, хүсэмжийн асуудал болох нь. Харин оффшор дансанд байгаа мөнгийг улсдаа оруулж ирэх улс төр болон хууль эрх зүй, эдийн засгийн орчин бүрдсэн байна.
-Монгол Улсад халамж хавтгайрлаа гэсэн яриа бий. Зарим улс төрчид ч тэгж ярьдаг. Энэ талаар эдийн засагч хүний хувьд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Хүмүүс ажил хийхгүй байна. Төрөөс тэтгүүллээ. Халамжийн улс боллоо гэсэн үг яриаг эрх баригчид гаргадаг. Энэ бол худал. Монгол Улсын төрөөс ард иргэддээ өгч буй тэтгэмж олон улсын жишгээс доогуур байдаг. Ялангуяа хөгжингүй орны дунджаас доогуур 2.4 орчим хувьтай үзүүлэлт гардаг. Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр цар тахлын улмаас нийгэм эдийн засаг доройтож иргэд ажил орлогогүй болсон өнөө цаг үед төр тэтгэлэг өгөх нь зөв алхам. Ингэж байж нийгэм, эдийн засагт ирэх хохирлыг бууруулж хүнд цохилтыг зөөлрүүлнэ. Өрх бүрд өгөх нэг сая төгрөг, нийт дүнгээрээ 920 орчим тэрбум төгрөг гадагшаа урсахгүй. Дотоодод үлдэж жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжинэ. Хил хорьсон, импорт үндсэндээ зогссон байна. Хүмүүс тансаг хэрэглээний бүтээгдэхүүнээс илүүтэй өдөр тутмын амьжиргаа дотоодын үйлдвэрлэлээ дэмжих нөхцөл бүрдсэн юм. Тэгэхээр эдийн засагт, жижиг дунд үйлдвэрлэл, бизнест том дэмжлэг болно. Ийм учраас Ерөнхийлөгчийн “Өрх бүрд нэг сая” санаачилгыг заавал дэмжих ёстой юм.
2021 оны нэгдүгээр сарын 20. Лхагва. №006 (5411)
#МонголынМэдээСонин #МэргэжилтнийҮг
42 Сэтгэгдэл
phenergan order - lincomycin 500 mg cheap lincocin 500mg cost
stromectol order online - order carbamazepine brand carbamazepine
order generic modafinil 100mg - buy cheap generic provigil buy epivir medication
valif pills lucky - valif reflection order sinemet without prescription
crixivan usa - finasteride without prescription order diclofenac gel sale
гѓ—гѓ¬гѓ‰гѓ‹гѓі еЂ¤ж®µ - гѓ—гѓ¬гѓ‰гѓ‹гѓі гЃ®иіје…Ґ г‚ўг‚ュテイン гЃ®иіје…Ґ
eriacta southward - sildigra spend forzest telephone
гѓ—гѓ¬гѓ‰гѓ‹гѓігЃ®иіје…Ґ - г‚ўг‚ёг‚№гѓгѓћг‚¤г‚·гѓігЃЇи–¬е±ЂгЃ§иІ·гЃ€г‚‹пјџ г‚ёг‚№гѓгѓћгѓѓг‚Їе‡¦ж–№
シルデナフィル 海外通販 - バイアグラ処方 シアリス - 50mg/100mg
buy cheap generic yasmin - buy letrozole 2.5 mg generic purchase arimidex pill
purchase cabergoline generic - order cabergoline 0.5mg generic buy alesse no prescription
buy alendronate 70mg generic - cheap medroxyprogesterone 10mg medroxyprogesterone 10mg uk
buy norethindrone cheap - buy norethindrone 5mg cheap yasmin generic
order xeloda 500 mg - where can i buy mefenamic acid order danazol pills
buy progesterone 200mg online cheap - buy generic prometrium brand clomiphene
provigil 200mg generic - meloset canada melatonin 3 mg for sale
order bupropion sale - purchase orlistat pills order shuddha guggulu generic
eurax over the counter - cheap aczone order aczone online
buy generic losartan online - buy losartan without prescription order cephalexin online
order generic cleocin 150mg - indocin 75mg pills indocin canada
buy clavulanate pills - buy synthroid without a prescription buy synthroid pills
buy betamethasone 20gm - order adapalene cream buy monobenzone
flagyl 200mg price - flagyl 200mg pills order cenforce 100mg without prescription
buy generic permethrin online - order benzac sale tretinoin gel tablet
purchase deltasone generic - order prednisone 5mg generic elimite over the counter
order cefdinir without prescription -  cheap clindamycin
accutane online buy - avlosulfon 100 mg sale brand deltasone 20mg
how to buy trihexyphenidyl - purchase artane online cheap purchase diclofenac gel
periactin 4 mg over the counter - tizanidine 2mg without prescription buy cheap generic zanaflex
buy mobic 7.5mg online - buy toradol 10mg pills buy toradol pills for sale
order baclofen 25mg generic - piroxicam 20 mg tablet feldene canada
voveran oral - cheap generic voveran cheap nimodipine for sale
purchase mestinon - sumatriptan online order order imuran 50mg generic
buy rumalaya pills - order shallaki generic endep cost
cambia online order - buy diclofenac without a prescription buy aspirin 75mg online
generic celecoxib 200mg - buy generic celebrex 200mg indomethacin 75mg price
cost colospa 135 mg - buy colospa 135 mg buy pletal 100mg for sale
purchase benemid generic - cheap carbamazepine 400mg order tegretol 400mg pills
how to get neurontin without a prescription - buy gabapentin 800mg for sale order sulfasalazine sale
order generic besifloxacin - buy besifloxacin online purchase sildamax generic
cheap lasuna tablets - order diarex sale order himcolin online cheap
oral lipitor oral lipitor 40mg lipitor 20mg uk