“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХМОНХ-аас Ган бөмбөлгийн цех энэ онд 11.2 тонн бөмбөлөг үйлдвэрлэж, цехийн барилгын их засварын ажил хэвийн үргэлжилж байна гэж мэдээллээ.
Ган бөмбөлгийн цехийн ерөнхий инженер Б.Анх-Эрдэнэ:
-Бид шинэ техник технологи нэвтрүүлсэн, түүнийгээ эзэмшиж суралцсан, цех өнгө үзэмжээ сайжруулсан их бүтээн байгуулалттайгаар ирэх оноо угтаж байна. 2021 оноос бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж 120, 125 мм-ийн голчтой ган бөмбөлөг үйлдвэрлэхээр техник-эдийн засгийн үндэслэлийг энэ онд багтаан гаргаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулна. Цаашид Эрдэнэт үйлдвэрийн ган бөмбөлгийн хэрэглээг бүрэн хангаж, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна гэлээ.
0 Сэтгэгдэл