Монголчуудын хэрэглэж ирсэн мөнгөн тэмдэгтүүд

Улс төр

Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Их эзэн Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Үүнээс хойш  1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа.

Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд "Их Монгол улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргасан байна. Хувилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд "Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж байжээ. Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ. Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв.

 

 

“Хубилай хааны мөнгөн дэвсгэрт” 1260 онд алт, мөнгөн баталгаатай хэвлэн гаргасан цаасан дэвсгэрт нь гүйлгээний найдвартай хэрэгсэл болж байсан гэнэ. Уг мөнгөн тэмдэгтийг луу болон цэцгээр найруулан чимж хүрээлжээ. Нүүрний төв хэсэгт эвхмэл үсэгтэй тамга дарсан байна. Оросын эрдэмтэн Козлов 1907 онд Өвөр Монголын Эзэний хошууны нутаг Хар хотын тууриас олж авчээ. Энэ мөнгөн дэвсгэрт одоо ОХУ-ын Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж байгаа аж.

 

 Богд хаант Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь “Бага болзоот хааны мөнгөн тэмдэгт” 1921 оны дөрөвдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20-ны хүртэл зургаан хувийн хүүтэй гаргах бөгөөд малаар баталгаажуулах болсон. 10-тын доллар нь хонины, 25 доллар үхэр, 50доллар морь, 100 доллар тэмээний зурагтай байв.

 

 

Манай улсын 1925 онд гаргасан мөнгөн тэмдэгт нь 1924 онд батлагдсан манай улсын анхны Үндсэн хуулийн дагуу Соёмбо сүлдтэй монгол үсгээр бичигдэн хэвлэгдсэн байна.

 

 Соёмбо, Сүлдтэй мөн нүүрэн талдаа 1921 оны ардын хувьсгалын удирдагч  Д.Сүхбаатарын хөрөг зурагтай мөнгөн тэмдэгт 1939 онд  гарсан байна.

 

 

Үндсэн хуулийн  шинэчлэлт 1940 онд хийсэн. Ингээд 1941 онд  таван хошуу мал бүхий сүлдтэй ба Д.Сүхбаатарын хөрөг байрласан шинэ мөнгөн тэмдэгт хэвлүүлжээ.  Нөгөө талд нь хуучин монгол бичгээр тоо үсэгтэй хажууд нь криллээр тоо үсгээр давхар бичсэн.

 

Д.Сүхбаатарын хөрөгтэй ба мөнгөн тэмдэгтийн бүх үсэг тоог кирилл бичгээр бичсэн мөнгөн тэмдэгтийг 1955 онд гаргасан. Энэ  мөнгөн тэмдэгт нь 1940 оны батлагдсан сүлдтэй.

 

 БНМАУ-ын  1966, 1981, 1983 онд гарсан мөнгөний нийлүүлэлт хийжээ. Энэ мөнгөн тэмдэгт нь 1966 онд гаргасан 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөгийн дэвсгэртүүд юм.  Харин зураач Р.Алтанхуягийн зургаар 1981 онд 20 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг анх удаа ЗХУ-д үйлдвэрлэн гаргасан байна.

 

   

Монголбанк дэлхийн улс орнуудын жишгийг харгалзан зоосон мөнгөнөөс гадна 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон төгрөг үйлдвэрлүүлэн 1996 онд гүйлгээнд гаргасан. Тухайлбал, 200 төгрөгний зоос нь Засгийн газрын ордны зурагтай, 100 төгрөгний зоос нь Жанрайсэг сүмийн, 20, 50 төгрөгний зоос нь дэвсгэртийн үнийн дүнгээр чимэглэсэн зурагтай.