Эрүүл мэндийн салбарын төлөөлөл болсон эмч, мэргэжилтнүүд “Эмчээ хайрлая” талархлын давлагаа эхлүүлэхийг ард түмэндээ уриаллаа.
Тэд “Эх орон ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, өдөр шөнийг умартан аюулт вирусийн эсрэг эрдэм мэдлэг, оюун ухаан ухаан, ур чадвараар нухчин дарж, Монгол хүн бүрийн эрүүл энхийн манаанд нүд цавчилгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын дэглэмд ажиллаж байгаа бүх хүмүүст урам хайрлаж, ард түмэн тань хамт шүү гэдгээ илэрхийлэн, 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн COVID-19 вирусийг дэлхий нийтээр ялан дийлэхийг бэлгэдэж, өдөр бүр морин цаг эхлэх 11.40 цагт иргэн бүр өөрийн байгуу газартаа нэг минут алга ташихыг уриалж, талархлын давлагааг эхлүүлж байна.
Энэ бол эмчээ хайрлаж, дэмжиж, ард түмэн бүр хамт гэдгийн илэрхийлэл тул хүн бүр идэвхтэй, сэтгэлтэй оролцоно уу! хэмээн эмч нарын төлөөлөл ард түмэндээ уриалж, нэг минутын турш алга ташиж, мэргэжил нэгтнүүддээ талархал илэрхийллээ.
1 Сэтгэгдэл
cost cialis 40mg <a href="https://ordergnonline.com/">tadalafil 40mg uk</a> pills for ed