УОК-ын шийдвэрээр өчигдөр буюу тавдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг Увс аймгийн Боршоо боомтоор татан авсан билээ.
Тэрбээр "ОХУ-д сурч байсан сурагчид Тувагийн хилээр дамжин Монголд ирсэн. Тэд одоогоор Улаанбаатарт ирэхээр хамгаалалттайгаар замдаа явж буй. Ирэхэд нь тусгаарлах байр нь бэлэн.
Ирэнгүүт нь батлагдсан журмын дагуу шинжилгээ авах ажлыг Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-ийн багийнхан зохион байгуулна" гэсэн юм.
Хилээр орж ирсэн сурагчдаас халуурсан шинж тэмдэг илрээгүй, тухайн үед биеийн байдал хэвийн байсан талаар тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн. Мөн сурагчдыг 12:00 цагийн үед тусгай үүргийн автобусаар тээвэрлэж Улаанбаатар хот руу хөдөлсөн аж.
1 Сэтгэгдэл
cialis 10mg ca <a href="https://ordergnonline.com/">buy tadalafil 10mg generic</a> buy ed pills usa