УОК-ийн Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Өнгөрөгч долоо хоногт Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гурван удаагийн тусгай үүргийн онгоц илгээж 800 иргэнээ гадаад орнуудаас татан авсан. Гурван удаагийн нислэгээр нийт 28 улсаас 800 иргэнийг татан авах ажлын зохион байгуулсан. Зөвхөн транзит зорчигч авсан хоёр нислэгийн хувьд зохион байгуулалтын ажил маш хүндрэлтэй байлаа. Улс орнууд хилээ хаасан, хөл хорио тогтоосон энэ үед эдгээр улсуудад байгаа ЭСЯ, Консулын газрууд хүчин чармайлт гарган ажилласныг тодотгож хэлмээр байна. Иргэдийг татан авах ажлыг зохион байгуулсаар байгаа ч өнөөдрийн байдлаар 10.076 иргэн гадаад орнуудаас эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа.
Мөн гадаадын 24 орны нийт 132 иргэнд Монголоос эх орондоо буцах боломжийг олгож, явууллаа.
Бид УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Үүний дараа дахин БНСУ-руу нислэг үйлдэх асуудал яригдах байх. Мөн хил залгаа ОХУ-аас 2,000 орчим иргэнээ татан авах нарийвчилсан арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна" гэдгийг хэллээ.
Нийт 800 иргэний тухайд БНСУ-аас 275, АНУ 226, Австрали 49, Англи 48, Герман 28, Канад 20, Сингапур 18, Тайланд 14, Франц 13, Швейцарь 12, Польш 8, Швед 7, Филиппин 6, Вьетнам 5, Малайз 5, Япон 5, Итали 4, Унгар 4, Чех 4, Тайвань 4, Ниперланд 3, Австри 2, Финланд 2, Дани 1 Индонези 1, Европын бусад орнуудаас 36 иргэнийг тус тус авч иржээ.
1 Сэтгэгдэл
buy cialis 20mg without prescription <a href="https://ordergnonline.com/">order cialis 40mg generic</a> buy ed pills