УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй ажил болон цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр шадар сайд Я.Содбаатар "Энхсаран сувиллын удирдлагуудад хариуцлага тооцох уу" гэх сэтгүүлчийн асуултад "Улс даяар байдал хүнд байна. Бидэнд хүнд хариуцлага тооцох цаг олдоно шүү дээ. Тэр хүмүүс сүүлийн арван сарын турш гэр бүлээ орхин ажилласан юм шүү. Энхсаран сувилал хариуцлага алдсан нь үнэн. Ийм үед улстөржиж болохгүй. Нэг намын даргын хүүхэд телевизээр гараад л яриад байна. Хувь хүний халдвар хамгааллын дэглэм ч алдагдсан" гэлээ.
0 Сэтгэгдэл