Долоон аймгийн Засаг дарга тодорхой боллоо

Улс төр

Орон нутгийн сонгууль дуусч, аймаг нийслэлийн удирдлагууд тодорч эхэллээ. Томилгооны тал дээр АН-ыг бодвол МАН-ынхан хурдтай байгаа гэхэд хэлсдэхгүй болов уу. Учир нь орон нутгийн сонгууль дуусмагц Нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазар, НИТХ-ын даргаар Т.Батбаясгаланг томилсон. Гэхдээ дүүргийн Засаг дарга нар хараахан тодроогүй байна.

Тэгвэл МАН-аас ялалт байгуулсан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Орхон, Төв, Ховд гэсэн долоон аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргын нэрс тодорхой болжээ. Орон нутгийн сонгуульд МАН-аас 13 аймагт ялалт байгуулсан. Үүнээс долоон аймагт хэн хэнийг томилох талаар МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Засаг дарга нарын нэрсийг Ерөнхий сайдад өргөн барихаар болсон байна. Харин АН-аас найман аймаг, нэг дүүрэгт ялалт байгуулсан билээ.

 

Аймаг

Албан тушаал

Овог нэр

 
 

1

Баян-Өлгий

Намын хорооны дарга Далелийн Бауыржан  
Засаг дарга Далелийн Бауыржан  
ИТХ-ын дарга Ахметийн Ербол  

2

Говьсүмбэр

Намын хорооны дарга Гомбодоржийн Батсуурь  
Засаг дарга Гансүхийн Батзам  
ИТХ-ын дарга Шатарын Билэггүмбэрэл  

3

Дорноговь

Намын хорооны дарга Төмөртогоогийн Энхтүвшин  
Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал  
ИТХ-ын дарга Батцэнгэлийн Ганзориг  

4

Дорнод

Намын хорооны дарга Мягмарсүрэнгийн Бадамсүрэн  
Засаг дарга Мягмарсүрэнгийн Бадамсүрэн  
ИТХ-ын дарга Мөнхсайханы Энхтөр  

5

Орхон

Намын хорооны дарга Дамбын Батлут  
Засаг дарга Сэмжидийн Батжаргал  
ИТХ-ын дарга Дашзэвэгийн Мөнхбат  

6

Төв

Намын хорооны дарга Жигжидийн Батжаргал  
Засаг дарга Дэмбэрэлийн Мөнхбаатар  
ИТХ-ын дарга Цэрэндоржийн Жамбалсүрэн  

7

Ховд

Намын хорооны дарга Батсуурийн Дүгэржав  
Засаг дарга Батсуурийн Дүгэржав  
ИТХ-ын дарга Гомбоогийн Пүрэвганди