“Итэвон класс”-ын жүжигчин Ганнамд барилга худалдан авчээ

Бусад

Өмнөд Солонгосын “Итэвон класс” цувралын гол дүрийн жүжигчин Пак Со Жун энэ оны эхээр Ганнамд барилга худалдан авсан талаар мэдээлэл түгэв. Үл хөдлөх зуучлалын газраас мэдээлснээр Пак Со Жун нь зургаан давхар “O Барилга” нэртэй барилгыг 11 тэрбум воноор худалдан авчээ.

Тус барилгад түүний хамтран ажилладаг нүүр будалт, үсчний салон үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Одоогоор худалдаа, үйлчилгээний зориулалттай тус барилгын олон давхар хоосон байгаа аж.

Пак Со Жун одоогоор найруулагч И Бён Хуны “Мөрөөдөл” нэртэй кинонд жүжигчин Ай-Ю (И Жи- Ынь)-тай хамтран гол дүрд нь тоглож буй юм байна.

“Итэвон класс” цувралд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын соёлын газрууд төвлөрсөн Итэвонд бизнес эрхэлж, амжилтад хүрч буй залуугийн тухай өгүүлдэг.